ГАЛШАР, БАЯНХУТАГ СУМАНД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ


Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан 151 сумыг түргэн тусламжийн машинаар хангах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд хамгийн сүүлийн хоёр машиныг Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумын эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Түргэн тусламжийн машин хүлээлгэн өгөх энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Галшар сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч О.Мөнхцэцэг, Баянхутаг сумын Засаг Дарга Д.Байгальмаа, Баянхутаг сумын Эрүүл Мэндийн төвийн эрхлэгч Э.Ундрахнаран нар оролцсон юм.

Энэ үеэр Хэнтий аймгаас сонгогдсон гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Хөдөө орон нутаг тэр дундаа алслагдсан багт эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ гэдэг эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд багагүй сорилттой тулгарч байдаг. Өнөөдөр энэ асуудал тулгараад байсан Галшар, Баянхутаг сум түргэн туслажийн машинтай болж байгаад баяртай байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр машины дотор талыг Хэнтий аймгийн нутгийн зөвлөлөөс тохижуулж өгсөнд баярлаж байна. Энэ бол хувийн хэвшлийн эргэх холбоо улам бэхжиж байгаагийн илрэл юм. Бид тун удахгүй Эрүүл мэндийн яамтайгаа хамтраад улс орны хэмжээнд яригдах болсон шүдний өвчлөлийг бууруулах чиглэлээр томоохон ажил эхлүүлэхээр ярилцаж байна. Мөн суманд томилогдон ажиллаж, мэдлэг боловсролоороо ялгарч байгаа гурван эмчийг Сингапур улсад сургахаар болоод байгаа. Цаашдаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гэх мэт олон байгууллагтай Хэнтий аймаг хамтран ажиллах өргөн боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна" хэмээн ярилаа.




Дашрамд өгүүлэхэд энэ оны улсын төсөвт "Түргэн тусламжийн автомашин"-ы парк шинэчлэлтэд 4 тэрбум 452 сая төгрөг зарцуулахаар баталсан. Ингэснээр Улсын хэмжээнд нийт сумдын 60 орчим хувьд парк шинэчлэл хийгдэх юм.



О.Анир


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 42 минутын өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 1 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 17 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 17 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 18 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 19 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 22 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр