Ж.Сандагсүрэн: Цахилгаан станцын төслүүдийн харамсалтай түүхийг Эмээлтийн эко парк дээр давтмааргүй байна

О.Шүрэнцэцэг
2023/03/20

Арьс ширний үйлдвэрүүдийн бохирдол улаанбаатарчуудын ундны эх үүсвэр рүү цутгаж, орчин тойроноо бохирдуулж, Харгиа цэвэрлэх байгууламж энэ бохирдлыг бүрэн шүүж чаддагүй байдал нийслэлчүүдийн эрүүл мэндэд заналхийлсэн том асуудал. Гэтэл нөгөө талд мал аж ахуйн орон гэгддэг манай улсын гадаадын зах зээл дээр борлогддог цөөн бүтээгдэхүүний нэг арьс, ширний үйлдвэрлэл цаашид хөгжих зүй ёсны шаардлага байдаг. Энэ асуудлын шийдэл нь “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”. Уг паркийг каластар хэлбэрээр хөгжүүлбэл арьс, ширний үйлдвэрлэлийг дагаж саван, цавуу, дэл сүүл, желатин, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин нөхцөл үүснэ. Хамгийн чухал нь  энэ үйлдвэрлэлээс гарч байгаа усыг нь бүрэн цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж нь ашиглалтад орох юм. Ингэснээр “Харгиа” цэвэрлэх байгууламж зогсож, Туул болон бусад гол руу цутгаж байгаа бохир усны аюул нь бүр мөсөн устах нь. Одоо цэвэрлэх байгууламж дутуу цэвэрлэж байгаа учир зарим үйлдвэрийн усыг хаах төвшинд асуудал очоод байна. Одоогоор усаа хаалгасан 28 үйлдвэр ажиллахгүй байгаа. Тиймээс Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шар хөвийн хоолойд байрлах “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн суурь дэд бүтцийг бий болгох төдийгүй 20 дугаар хорооны одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийх ажлаас үйлдвэрлэгчид хүлээлт өндөр байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” барих ажил ямар шатанд байна вэ. Үйлдвэрлэгчдийн зүгээс хүлээлт өндөр байна шүү дээ?

-Нийслэлийн хэмжээнд дөрвөн эко парк байгуулах асуудал яригддаг. Үүнээс хамгийн ирээдүйтэй, ойрхон байгаа нь “Эмээлтийн технологийн парк”. Гэхдээ ажил маш удаашралтай байна. Бид нарт гол шийдвэрлэх хэдэн асуудал байна.  Сая ковидын хоёр жил бид өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүйн горыг маш их амссан. Олон салбар таг зогссон. Бид дотооддоо үйлдвэрлэгч салбараа яаралтай хөгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа шийдвэрлэх сургамжийг маш хүчтэй авлаа. Нийслэл эдгээр паркуудыг хөгжүүлэх чармайлт гарган ажиллаж байтал санхүү, мөнгөний том асуудлууд тулгарсан. Үүн дээр Дэлхийн банк орж ирээд, судалгаа хийгээд дэмжиж, туслах дээрээ тохирсон. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ батлах юм. Өөрөөр хэлбэл, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжихэд бэлэн болсон төсөл. Хамгийн хэрэгжих боломжтой төслүүдийн нэг. ТЭЗҮ бусад бичиг баримт гараад байж байтал, бас л тодорхой саад бэрхшээлүүд гарч байна.

-Ямар бэрхшээл?

-Бүр маш ойлгомжтойгоор Улаанбаатар хотод баригдах Эмээлт дэх парк эдийн засгийн агуулга, логик нь маш зүйтэй байна гэсэн дүгнэлт гарсан.  Байгаль орчин, иргэдийн аюулгүй таатай орчинд амьдрах нөхцөл, цэвэрлэх байгууламжийн асуудал дээр нь эдийн засгийн үр өгөөж, байршил. Нийслэл, Дэлхийн банк, “Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо” бүгд нэг ойлголттой байгаа. Энэ парк хэрэгтэй, хэрэггүй гэдэгт эргэлзээ талуудад байхгүй. Төсөл маань “ХХААХҮЯ-наас дэмжүүлэхээр явж байтал сайд нь солигдсон. Үүнээс болоод Засгийн газрын хуралдаанаар орох ажил саатчихсан. Би сарын өмнө Дэлхийн банкны Монголыг хариуцсан захиралтай БНХАУ-д уулзсан. Ийм нөхцөл байдлыг тэд ойлгохгүй байгаа.  Одоо Улаанбаатар хотын энэ байршилд байгаа энэ хэрэгцээг өөр газар бий болгох гэж бид яаж ч зүтгээд чадахгүй. Нэгэнт ийм зангилаа асуудал бий болгосон газраа каластер байдлаар Эмээлтийн паркаа хөгжүүлэх ёстой.

-Засгийн газраас уг төслийг дэмжихгүй байгаа гэсэн үг үү?

-Сайн мэдээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын зүгээс энэ төслийг, ер нь олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудтай хэлэлцэж тохирсон төслүүдээ явуул гэдэг дээр маш хатуу чиг өгсөн. Бид урьд юунаас хоцорсон билээ. Одоо телевизүүдээр 2013 онд цахилгаан станц бариад өгье гэсэн чинь та нар бариулаагүй шүү дээ гээд санхүүжүүлэгч байгууллагууд яриад байгаа биз дээ. Яг ийм хувь заяа, магадгүй төсөлөө энэ удаа явуулж чадахгүй зогсоовол 2027 онд та хэдэд эко паркийг чинь барьж өгье гэхэд та нар бариулаагүй ш дээ гээд яриад зогсож байх ийм нөхцөл үүсэх вий дээ.

-Салбарын үйлдвэрлэл эрхлэгчид Эмээлт рүү нүүх асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-100 хувь Эмээлт рүү нүүе гэж байгаа. Энэ гал тогооноос хооллож байгаа 4000 гаруй ажил олгогч, ажилтан, түүхий эд нийлүүлэгч, нэмээд хэрэглэгчид 1.1 их наяд төгрөгийн орлого олж, улсад 200 тэрбум төгрөгийн татвар төлж байгаа энэ чухал салбарыг цаашид яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр  санаа нэг байна. Энэ ажлаа ажил хэрэг болгох хэрэгтэй.  Бид өөрсдөдөө итгэлтэй байгаа юм. Тэнд гарцаагүй манай паркийн захиргаа байрлана гээд байрныхан мөнгийг эхний ээлжид шийдсэн. Хашааны асуудлыг нь шийдэж, газрыг нь өргөтгөөд, Сонгинохайрхан дүүргээс шилжин ирэх байгууллагуудад цаана нь гарч байгаа талбайг яаж, цэвэршүүлж, эрүүл болгож дараагийн бүтээн байгуулалтаа хийх вэ гэдгээ хүртэл ярьж байгаа ийм цаг. Гэтэл жижигхэн үл ойлголцол үүсэж, төрийн байгууллага хэдэн сараар ажил гацаана гэдэг бол үнэхээр хариуцлагагүй зүйл.

- Хан-Уул дүүргийн 20-р хорооны нутагтаа цаашид үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулах боломж ер үлдээгүй юу?

-Үйлдвэрүүдийн одоо ажиллаж байгаа орчны хөрс шинжилгээгээр маш бохирдолтой гарч байна. Хүмүүсийн амьдарч байгаа орчинтой энэ парк үнэхээр зэрэгцээ орших боломжгүй. Энэ газрыг бид хурдхан шиг нүүлгэж, цэвэршүүлж, дахин эргэлтэд оруулж, энэ хавийг өөр нөхцөл үр ашиг бүхий иргэдийн эрүүл мэндэд ээлтэй болгож, хөгжүүлэх шаардлагатай. Ерөнхий сайдад холбогдох мэдээллүүдийг өгч байгаа. Санхүүжилтийнхээ асуудлыг нэг яаман дээр гацаад байгаа жижиг гогцоог гаргаж, Дэлхийн банк болон Засгийн газар дээр яаралтай төслөө цааш авч явна. Энэ санхүүжилт гэдэг чинь хугацаатай хоногтой, мөнгөний үнэ ханш янз бүр болж байна. Төслийн маань эдийн засгийн үр өгөөж янз бүр болно.

-Нийслэлээс бүтээн байгуулалт хийхээр ярьж буй бусад паркийн ажлын явц ямар байгаа вэ?

- Эмээлтээс гадна Налайх, Багахангай, Багануурын эко парк. Одоо хамгийн ойрхон яваа нь Налайхын барилгын материалын парк. Тэнд цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтэц, оффисын асуудлыг нь боломжийн хэмжээнд шийдсэн. Нөгөө хоёр парк жаахан түүхий байгаа. Ингээд л араас нь манай “Эмээлтийн эко парк” байна. Санхүүжүүлэгч нь тодорхой. Одоо Засгийн газрын хуралдаанаар оруулаад л УИХ соёрхоод явах боломжтой. Эдийн засгийн тооцоолол нь бэлэн болчихсон. Энэ төсөл маш хурдан явахаар байдалтай байгаа. Их ирээдүй хүлээж байгаа. Тэнд бид энэ салбарыг дагасан хотхон хүртэл төлөвлөж байгаа.

-Аж үйлдвэрийн паркууд маань их бага бартаа саад давж байгуулагдлаа гэхэд цаашид энэ салбаруудыг яаж дэмжих вэ, нийслэлээс?

-Өнөөдөр үйлдвэртэй танилцахад “Булигар” ХК шиг гурван том үйлдвэр байгаа юм байна. Үйлдвэрийн технологийг сая харлаа. Өмнө нь нэлээд олон үйлдвэр харж байсан. Төмөрлөгийн болоод бусад үйлдвэрийн үйлдвэрийн явц ерөнхийдөө автоматажсан. Хөнгөн үйлдвэрүүдийн онцлог нь автоматжуулалтаас гадна хүний гар оролцоо их ордог. Өөрөөр хэлбэл, ажиллах хүчин нэлээд шаарддаг, ажлын байр олноор үүсгэх чухал салбар. Хот цаашид халамжийн бодлогоос гадна татварын шударга тогтолцоотой байя, хамгийн гол нь мөнгө олдог салбаруудаа хөгжүүлье гэдэг бодлого барьж байгаа. Үүний тулд бид орж ирж байгаа мөнгөнүүдээ жижиг дунд үйлдвэрүүддээ жижиг зээлээр нь хурдан өгье. Татвараа аль болох шударга байлгая. Байшин барьчхаад л мөнгө аваад байгаа үйлдвэрлэлийн бус салбаруудад анхаарал хандуулья. Үйлдвэрлэл эрхэлж байгаа салбарууддаа татварын бодлогоо уян хатан байлгах хуулийн төслийг УИХ, Засгийн газарт өргөн барьж байна. Үл хөдлөхийн хуульд өөрчлөлт оруулахаар мөн төслөө өгч байна. Тухайлбал, хотын төвд байдаг Улсын их дэлгүүр л гэхэд татварт аль1970-1980 оны үнэлгээгээрээ жилд бараг 60 сая төгрөгийн л татвар төлдөг. Гэтэл хажуугийнх нь үнэнчээр бүртгүүлсэн Централ таур эд нар 3-5 тэрбум төгрөгийн татвар төлж байна. “Мандухай” гээд зочид буудал 10 гаруй сая төгрөгийн л татвар төлдөг. Өөрийн буудлынх нь үнэлгээ нь 100 сая төгрөг гээд улсад бүртгүүлчихсэн. Энэ мэт баялаг үйлдвэрлэдэггүй атлаа хотын олон асуудлуудад, түгжрэл, бөглөрөлд нөлөөлөх хүчин зүйл болдог улсын төсөвтөө бага хөрөнгө төвлөрүүлдэг ийм хэсэг рүү бид татварын бодлогоо шударга зарчим руу нь чиглүүлье, шинэчилье гэж байна. Харин үйлдвэрлэл эрхэлж байгаа талаа илүү дэмжих бодлогоо хот барина.

-Ярилцсанд баярлалаа. 


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 9 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 11 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 11 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 12 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 13 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 13 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 13 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 13 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 14 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 14 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 14 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 15 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 17 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 17 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 18 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 19 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 19 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 19 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр