ЗГ-ын метан хийн хайгуул ба нутгийн иргэдийн тэмцэл

Н.Мижидмаа
2023/03/24

2020 онд Монгол Улсын Засгийн газартай "Тахь Ресурс" компани нүүрсний метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ хийж байжээ. Компанийн зүгээс нөөцөө тогтоохоор Дундговь аймагт ажиллаж байгаа юм.

Харин Дорноговь аймгийн Цагаан-Овоо суманд метан хийн хайгууль хийхээр ажиллаж буй “Тахь Ресурс” компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд нь эсэргүүцэж Даваа гаригт аймгийнхаа төв талбайд жагссан.

Бид тал бүрийн байр суурийг та бүхэндээ хүргэж байна.

"Онги голын хөдөлгөөн" ТББ-ын гишүүн Т.Цэрэн :“Петровис Ресурс гэдэг компани Тахь Ресурс гэж нэрээ солиод метан хийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани үйл ажиллагаа явуулах гээд өнгөрсөн 11-р сараас эхэлсэн. Энэ компани нь тусгай зөвшөөрлөө хууль бусаар авсан. Үүнийг эсэргүүцэж бид тэмцэж байгаа. Өнөөдөр энэ компани танилцуулгаа хийхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд оролцож байна. Энэ хурлыг хуралдуулж болохгүй гурван үндэслэл байна. Хамгийн эхэнд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Иргэдийн хурлаас гарсан тогтоолд тухайн компанийн үйл ажиллагааг зогсоосугай гэдэг ийм тогтоол байгаа. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. Энэ тогтоолыг дээд шатных нь иргэдийн хурал хүндэтгэх, энэ эрхэнд нь халдах ёсгүй. Гэтэл өнөөдөр энэ компанийн үйл ажиллагаа, танилцуулга мэдээллийг сонсох гээд байж байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Хоёрдугаарт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүчгийн захирамж гарсан. Тодруулбал, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамыг энэ хууль бусаар олгосон зөвшөөрлөө цуцла гэдэг шүүх дээр нэхэмжлэл гараад хэрэг үүсчихсэн. Мөн БОАЖЯ-ыг хууль бусаар буюу иргэдийн гарын үсгийг, багийн иргэдийн хурлын тогтоолыг хуурамчаар бүрдүүлж үнэлгээгээ батлуулсан. Энэ батлуулсан үнэлгээг нь цуцалж өгнө үү, гэдэг хүсэлтийг тавиад дахин шүүхэд хандсан. Энэ асуудалд хэрэг үүсчихсэн, шүүх дээр яваа. Шүүх дээр байгаа асуудлыг ИТХ-аар хэлэлцэж байгаа нь бүдүүлэг хэрэг”

Нутгийн иргэн н.Олзбат: Энэ Тахь ресурс компани Төгрөг хайрхан уулын хажууд метан хийн олборлолт хийхээр кэмп байгуулсан. Тухайн үед бичиг баримтыг нь үзэхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд иргэдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байдаг. Багийн иргэдийн хурлын ирцийн бүртгэлийг ашиглаад бичиг баримтдаа ашигласан. Сайхан-Овоо суманд Хангайн нуруунаас эх авсан Онги гол урсдаг. Мөн Төгрөг хайрхан бол бидний тахиж, шүтдэг хайрхан. Тийм учраас бид тэмцэл хийж байна.

Бичлэгээр үзэх:


Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр “Тахь Ресурс” компаниас мэдээллийг тодрууллаа.

“Тахь Ресурс” компанийн дэд захирал Н.Гансүх: Манай компани уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй компани. Хайгуулын ажлыг хувь компани дур мэдээд хийчихдэг юм биш. Энэ бол МУ-ын Засгийн газраас талбайгаа ялгаад, нээлттэй зарлаж, эрэл хийж шалгарсан компаниуд ЗГ-тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулдаг. Бүтээгдэхүүн хуваах гэрээний нэг тал нь МУ-ын Засгийн газар буюу Ашигт малтмал газрын тосны газар. Нөгөө тал нь манай компани буюу “Тахь Ресурс”. Бид нар 3 аймгийн 3 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Газар нутгийнх нь хэмжээгээр аваад үзвэл 5 аймгийн 39 сумын 48 багийн нутагт хамарсан талбай бий. Үүний нэг хэсэг нь Дундговь аймгийн Сайхан-Овоо, Дэлгэрхэнгай, Эрдэнэдалай гэсэн сум багтана. 

Бид хуулийн дагуу УУХҮ-ийн яамнаас тусгай зөвшөөрөл авч, БОАЖЯ-наас төлөвлөгөөгөө батлуулаад, аймгаас байгаль орчны дүгнэлтээ гаргуулж, сумын Засаг даргатай нь хог, ус, кемпийн гэрээгээ хийгээд Төгрөг хайрханаас 3 километрийн зайд хайгуулын цооногийн өрөм тавихаар ажлаа эхлүүлсэн. Гэтэл ажил явуулсан 6,7 дахь хоногт иргэд зохион байгуулалттайгаар ирж манай ажилчдын биед халдсан. Байгууллагын эд хогшлийг эвдэж, ажилчдын кемпийг хүчээр буулгаж авч явах гэх мэт үйлдлүүд гаргасан. Хүмүүс уул уурхай гэхээр л сөргөөр ойлгодог. Метан хий нь цооног хэлбэрээр хийдэг. Маш жижигхэн 20 сантиметрийн диаметртэй нүхээр л олборлолт явагддаг. Гэхдээ нөөцөө тогтоогоогүй байхад олборлолт хийнэ гэж ярих нь маш эрт байна. Одоо бол нүүрсний давхаргад метан хий байна уу үгүй юу гээд МУ нөөцөө тогтоох гээд л явж байна. Хэрэв олборлолт хийвэл том хэмжээний ухаж, түнхэх зүйл байхгүй. Хэмжээний хувьд 0,5 га газраас бага хэмжээний жижигхэн дэд станц л баригдана. Байгаль орчинд сөрөг нөлөө байхгүй. Дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаж байгаа энэ үед газ цахилгааны хэрэглээ нэмэгдэж байгаа. Энэ нь нэг талаараа шинэ төрлийн ногоон түлш гэж хэлж болно. Мөн манай компанийг маш удаан хугацаанд гүтгэлээ. Жишээ нь тусгай зөвшөөрлөө хууль бусаар авсан гэж байгаа юм. Зөвшөөрлийг төрийн яам буюу УУХҮЯ олгодог. Хууль бусаар тусгай зөвшөөрөл авах боломжгүй шүү дээ. Хоёрдугаарт гарын үсэг хуурамчаар зурж, бүрдүүлсэн гээд байгаа юм. Дундговь аймгийн Сайхан-овоо сум 4 багтай. Тухайн 4 багийн ИТХ-ын 2021 оны 11 сарын 15-18-ны хооронд хуралдан хурлын тогтоол байдаг. Энэ нь Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг танилцуулсан хурал байсан.

 Өөрөөр хэлбэл хуулиндаа хийх гэж буй ажлаа орон нутгийн иргэдэд танилцуулах үүрэгтэй. Тэрнээс биш зөвшөөрөл авах, дэмжүүлэх үүрэг байхгүй. Энэ хуралд оролцсон хүмүүсийн ирцийн гарын үсэг зурдаг цаасыг манай компанийг үйл ажиллагаа явуулахыг дэмжсэн гэж иргэдэд төөрөгдөл үүсгэж зарим ТББ хуурамч мэдээлэл тарааж байгаа юм. Сайхан-Овоо сумын 4-р Багийн Иргэдийн нийтийн хурлын ирцтэй л цаас байгаа юм. Үүнийг яаж ч хуурамчаар үйлдэж, зурах боломжгүй. Тэгээд манай компанийг хууль зөрчсөн учраас шүүхэд өгчихсөн гэж яриад байгаа юм. Яг үнэндээ манай компани шүүх дээр явж байгаа ганц ч асуудал байхгүй. "Онги гол ТББ"-аас Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ баталсан БОАЖЯ-ийг шүүхэд өгчихсөн. Мөн нэрээ сольдог гэдэг асуудал байдаг. Манайх 12 жил үйл ажиллагаа явуулахдаа оноосон нэрээ ганц удаа сольсон нь Петровис Ресурс компаниас Тахь Ресурс болгосон. Гэхдээ компанийн регистр, тусгай зөвшөөрлөө солиогүй шүү дээ. Нэмж хэлэхэд манай компанийг үйл ажиллагаа явуулахдаа заасан худгийг ашиглаагүй гэж байгаа юм. Бодит байдал дээр заасан хоёр худгаас ус авах гэхээр худгаа цоожлоод явчихдаг. Тэгэхээр өөр худгаас ус авах шаардлага тулгарч байна. Ажил хийх гэхээр зохион байгуулалттай компанийн нэр хүндэд халдаж, ажил явуулахгүй байгаад нь харамсаж байна. 

Бичлэгээр үзэх:



1
angry
0
care
0
haha
0
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 49 минутын өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 2 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 3 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 21 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 21 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 21 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 23 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр