М.Лхагвагэрэл Ази тивийн аварга боллоо

Н.Мижидмаа
2023/04/15

Чөлөөт, сонгомол бөхийн Азийн АШТ Казахстаны Астана хотноо долоо хоног үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдрийн сүүлийн барилдаанд манай бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт М.Лхагвагэрэл дэвжээнд гарсан юм. 

125 кг-ын аваргын төлөө түүнтэй барилдсан өрсөлдөгч нь Казахстаны бөх, 2020 оны Ази тивийн аварга, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Юсуп Батирмурзаев байв.

Өмнөх тойрогт гол өрсөлдөгч Ираны бөхийг хүнд хэцүү өрсөлдөөний эцэст буулгаж авсан манай бөх энэ удаад казах бөхийг 1:1 оноогоор (сүүлийн оноогоор) хожиж, тивийн аваргаас анхны медалиа авлаа.  

Ингэснээр Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг 1 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна. 

М.Лхагвагэрэл тивийн аваргад түрүүлсэн бол Т.Тулга (65 кг), Ч.Отгонтуяа (55 кг), П.Орхон (62 кг) нар мөнгө, Т.Түвшинтулга (61 кг), О.Сүлдхүү (74 кг), Г.Ганхуяг (92 кг), Б.Болортуяа (53 кг), Э.Даваанасан (72 кг) нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 9 медаль хүртсэн чөлөөт бөхийн тамирчдадаа баяр хүргэе!



0
angry
0
care
0
haha
10
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12568 болжээ 4 цагийн өмнө
Ерөнхий сайд хүүхдүүд олноор хордлогод орсон шалтгааныг яаралтай олж тогтоон, хариуцлага тооцохыг даалгалаа 4 цагийн өмнө
Нийслэлд +30 градус дулаан 5 цагийн өмнө
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 20 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 23 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо Өчигдөр
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо Өчигдөр
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана Өчигдөр
Улаанбатарт +28 градус дулаан Өчигдөр
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ 2025/07/18
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна 2025/07/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/07/18
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ 2025/07/18
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ 2025/07/18
Нийслэлд бага зэргийн бороо орно 2025/07/18
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17