Булган аймагт хүрэн баавгай айлын бог мал барьж идэж байгаа тул иргэдийг сэрэмжлүүллээ

Н.Мижидмаа
2023/04/26

Булган аймгийн Хангал сумын 1-р багийн нутаг “Доод эвэртэй” гэдэг газарт Бүрэнгийн нуруунаас бууж ирсэн хүрэн баавгай 2023 оны 4 дүгээр сарын 21-22-нд удаа дараа бог мал барьж идсэн тохиолдол гарсантай холбогдуулан мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч байна

. Баавгай хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд орон нутгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БОАЖГ-ын холбогдох мэргэжилтэнд хандах;

 Аймаг, сумын ажлын хэсгийг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах;  

Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх; 

  Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буух; 

 Айл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах гэх мэт;  Машин, мотоцикль, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах; 

  Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах; 

 Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгайг хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх; 

 Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх; 

 Баавгай үзэгдэж, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбарыг байрлуулах; 

  Тухайн эрсдэлт бүсэд амьдарч буй иргэд малчдад яриа таниулга зөвлөмж, сэрэмжлүүлэг тараах.  Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллахыг хүсье.

Эх сурвалж: БОАЖЯ



1
angry
1
care
4
haha
3
liked
2
love
6
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 14 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 17 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо 19 цагийн өмнө
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо 19 цагийн өмнө
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана 22 цагийн өмнө
Улаанбатарт +28 градус дулаан 22 цагийн өмнө
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ Өчигдөр
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ Өчигдөр
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр
Нийслэлд бага зэргийн бороо орно Өчигдөр
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17
"Pop Mart International" компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ 2025/07/17
Ирэх есдүгээр сараас хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг худалдаалж эхэлнэ 2025/07/17
Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хаана 2025/07/17