Цаг агаар дулаарч урин дулаан болж нийслэлийн иргэд гэр хорооллын хашаа болон зуслангийн хашааны шар өвс, хогоо цэвэрлэж шатаах, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гал алдах тохиолдол нэмэгдэж байна.
Өчигдөр нийслэлд шар өвсний 4 удаагийн түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид ажиллаж унтраалаа.
Иймд та бүхэн хуурайшилтын аюултай үед ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины галаа сайн унтрааж байгаарай.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна