Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Н.Мижидмаа
2023/05/03

2023 онд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай”  06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгалаа. Мөн хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны багц төлбөрийн хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан судалж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим системийн дэд бүтэц, программ хангамж, хөгжүүлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэхийг  холбогдох сайд нарт даалгалаа.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж буй.
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийг 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
 
Х.Нямбаатар: Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтийн үнэлгээг сайжруулахаар ажиллаж байна
 “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлт (индекс)-ийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас гаргасан 2022 оны Авлигын төсөөллийн индекст Монгол Улс 33 оноо авч 180 орноос 116 дугаар байрт эрэмбэлэгдэн чансаа буурсан үзүүлэлттэй гарсан. Монгол Улс өнгөрсөн жил авлигатай тэмцэх тогтолцоог сэргээх талаар зарим сайшаалтай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч одоо байгаа авлигын эрсдэлтэй тэмцэхэд хангалттай биш байна гэж үзээд дараах дүгнэлтийг өгчээ.   
·        Байгалийн баялаг ихтэй Монгол Улсад баялгийн үр өгөөж төвлөрүүлэх, хуваарилах, зарцуулах болон шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл нэгдсэн байдлаар ил тод болоогүй, зохицуулалт хангалтгүй нь ихээхэн асуудал дагуулж байна.
·        Төрийн албан хаагчид нь нийтийн ашиг сонирхлоос илүү хувийн ашиг сонирхлыг чухалчланажиллаж байгаа нь нийслэл хотод жагсаал болоход хүргэж байна.
·        Засгийн газар нь нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай байна. Үүнд, төрийн худалдан авах ажиллагааны хуулийг шинэчлэх, авлигад өртсөн албан тушаалтныг төрийн албанаас чөлөөлөх, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн засаглалыг стандартчлах, төрөөс томилогдсон албан тушаалтнуудын хариуцлага хүлээдэггүй байдлыг зогсоохын тулд бүх шатанд ил тод байдлыг хангуулах шаардлагатай гэжээ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж “Таван Ш ажиллагаа”-г хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Авлигын төсөөллийн индексийг тодорхойлох эдгээр шалгуур үзүүлэлт (индекс)-ийг сайжруулахаар  ажиллаж байгааг сайд онцоллоо.
Энэ хүрээнд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Төрийн бус байгууллагын тухай хууль, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай хуулийн төсөл болон төрийн үйлчилгээний цахимжилт, хүртээмж, төрийн өмчит үйлдвэрийн газрын ил тод байдал, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, гадаад улсын буцалтгүй тусламж, зээл зэрэг асуудлаар тогтмол мэдээлэл өгч ажиллана гэж сайд хэллээ.
 
Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлнэ
Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо.
Мөн цаашид нүүрснээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлэх, нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтуудаар саадгүй нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгалаа.  
 
Гадаад валютын албан нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгджээ
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Улмаар эдийн засгийн бодит өсөлт Үндэсний статистикийн хорооны урьдчилсан тооцоогоор 2023 оны эхний улиралд 7.6 хувьд хүрсэн. Үүнд, уул уурхай болон үйлчилгээний салбар голлон нөлөөлжээ. Харин жилийн инфляц эхний улиралд 12.2 хувь байсан бол тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.3 хувь хүртэл буурсан байна.
Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний 4 сарын байдлаар нүүрсний экспорт 19.0 сая тоннд хүрч, 2019 оны мөн үеэс 7.5 сая, өмнөх оны мөн үеэс 15.2 сая тонноор тус тус өссөн байна. Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ийн тайлагналт, орлого нэмэгджээ.
 
Товч мэдээ
·      Гадаадын хөрөнгө оруулалтын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтож гадаадын хөрөнгө оруулагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан мэдээг байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах талаар арга хэмжээ авч ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
 


0
angry
0
care
3
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл есдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ 17 цагийн өмнө
Өнөөдрөөс нутгийн зарим хэсгээр бороо орж, сэрүүснэ 23 цагийн өмнө
ОУХМ Д.Ганбат тавдугаар байрт шалгарав 23 цагийн өмнө
Улаанбаатарт 27 хэм дулаан 23 цагийн өмнө
ОУХМ Д.Ганбат хүрэл медалийн төлөө барилдана Өчигдөр
АН: Нийслэлийн болон Орхон аймгийн АН-аас СЕХ-нд хандаж, МАН-ын зарим нэр дэвшигчдийн бүртгэлийг түдгэлзүүлэхийг хүсэж байна Өчигдөр
Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа Өчигдөр
Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ Өчигдөр
БНХАУ-ын дэд дарга Хань Жөнийг угтах ёслол болов Өчигдөр
2021 оноос хойш 11 улсын төрийн тэргүүн Монгол Улсад айлчилжээ Өчигдөр
Бродюрын стандартыг даваа гарагт өөрчлөхөөр болжээ Өчигдөр
ИРГЭД: Ардчилсан улсад хүнийг өмгөөлөгчгүй шүүнэ гэдэг байж болохгүй асуудал Өчигдөр
Г.Чулуун: Цэцэрлэгийн туслах багш нойлоо угаачихаад гал тогоонд орж, аяга тавга угааж байна, хоёр хүний орон тоогоо нэмж өгөөч Өчигдөр
Нарантуул захын Мангасын аманд Цагдаагийн пост байгуулна гэв Өчигдөр
Х.Нямбаатар: Би нэг зүйлийг итгэл төгс хэлье, бродюр сольчихоод зам нь засагдаагүй байвал би огцоръё Өчигдөр
Товчооны замыг гурав хоног хаана Өчигдөр
Улаанбаатарт 27 хэм дулаан Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монголбанкны үйл ажиллагаатай танилцлаа 2024/09/06
​“Хүүхдэд ээлтэй Улаанбаатар”-ыг цогцлоох ард түмний багийг танилцуулж байна 2024/09/06