Б.Болор-Эрдэнэ: Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн системийн нэг нь БЗС

Н.Мижидмаа
7 цагийн өмнө

Цахим хөгжил, харилцаа, холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ нь Боловсролын зээлийн сангаас 32 мянган долларын зээлээр 2016 онд Английн Оксфордын их сургуульд суралцсан талаар мэдээлсэн.

Харин Б.Болор-Эрдэнэ уг асуудлаар дараах тайлбарыг бичжээ. 

"Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100% тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудал болон эхлүүлсэн төслөө дуусгах ажлын шаардлага байсан учраас сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь 2016 онд сургалтын төлбөр овоо ч нэмэгдсэн байсан тул БЗС-д материалаа өгч, шалгаруулалтанд орсон. (Доорх баримтуудыг харж болно)

Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн. Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдарч, цэвэр Англи хэлтэй болоогүй. Англи хэлээ өөрөө бие дааж үзэж, хэлний шалгалтаа хэд хэдэн удаа өгч, эссэнүүд дээрээ хэдэн сар ажиллаж байж тэнцэж байв. Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэндээ.

2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан. Үнэндээ төрийн байгууллагад нөлөөлөх битгий хэл таньдаг хүн ч байхгүй байлаа. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна.

Та бүхэн мэдэж байгаачлан дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр өндөр үнэ өртөгтэй байдаг. Оксфордын их сургуулийн хувьд сургалтын төлбөрөөс гадна коллежийн төлбөр байдаг бөгөөд Оксфорд хот Англи улсдаа амьдрах зардал өндөртөө ордог хотуудын нэг.

2016 онд БЗС-ээс авсан 32,000 ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипенд багтаасан нилээн том дүнтэй тэтгэлэгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй.

Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр орлогоосоо зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна.

Эгэл жирийн гэр бүлээс гаралтай над шиг олон залуус мөрөөдлөө биелүүлж дэлхийн шилдэг сургуульд яваасай гэдэг үүднээс нээлттэй зөвлөгөө их өгч, олон ч хүмүүст захиа (reference letter) өгсөөр ирсэн. Нилээн хэдэн залуучууд сургуульдаа тэнцэж, суралцаж байна.
Түүнчлэн сургуулиа төгсөөд Оксфордын их сургуулийн эрдэмтдийг авчирч, цахимжуулалтын томоохон судалгааны ажлууд болон "Цахим эрин дэх нүүдэлчид" гэдэг төслийг ч хэрэгжүүлж байсныг минь та бүхэн мэднэ.

БЗС-ийн асуудлыг хөндсөн, шүгэл үлээж энэ их авилгал, бугшсан асуудлыг гаргаж ирж байгаа сэтгүүлчид, иргэдэд баярлаж байна. Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн систем энэ шүү дээ. Энэ системийг өөрчлөхгүйгээр, ийм тогтолцоог бүтээгчид төрийг эзэлсээр байгаа цагт хэзээ ч цэвэрлэгдэхгүй. БЗС шударгаар шалгуур хангасан залууст тусалж, мэдлэг чадвартай, нэр төр, сэтгэлт зүрх нь цэвэр шинэ үеийнхэн төрд ажиллаж, төрийн албанд шинэ цагийг авчраасай гэж хүсч байна".


4
angry
0
care
0
haha
7
liked
2
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 2 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 4 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 4 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 6 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 6 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 7 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 7 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 7 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 8 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 9 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 9 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 9 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 10 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр