Д.Амарбаясгалан: "Тавантолгой ХК"-д томилсон БЭТ-ийн эрхийн хугацааг дуусгавар болголоо

Н.Мижидмаа
2023/06/07

ЗГХЭГ-ын Д.Амарбаясгалан: "Жижиг “Тавантолгой” ХК-д Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/томилсон байсныг цаашид ажиллах шаардлагагүй гэж үзлээ. “Тавантолгой” ХК-д ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг БЭТ-өөр томилон ажиллуулсан. Жижиг “Тавантолгой” ХК нь олборлолтын болон борлуулалтын үйл ажиллагаа явуулахдаа нээлттэй ил тод явуулах горимыг алдагдуулж ирсэн гэдэг дүгнэлт гарсан байгаа. Компани нь ашигтай ажиллахаас гадна компани өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулах, олборлолтын технологио сайжруулах, арга хэлбэрээр сайжруулах чиглэлээр огтоос хөрөнгө оруулалт хийлгүй явж ирсэн нь компанийн үйл ажиллагаа эрс муудах нөхцөл рүү оруулсан байгаа. Засгийн газраас тус компанид БЭТ томилсноор ажилчдын цалинг 30-42 хувиар нэмэгдүүлэх ажлыг хийсэн. "Эрдэнэс Тавантолгой" компани жижиг "Тавантолгой" компани хоорондын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн зурвас хэтэрч, олборлолтод нь өртсөн 340 мянган тонн нүүрсийг эцэслэн шийдвэрлээгүй зогсонги байдалд орсныг эцэслэн шийдвэрлэж, “Эрдэнэс Тавантолгой” компанид 48 тэрбум төгрөгийг төлж барагдуулаад байна. “Тавантолгой төмөр зам” компани дээр Засгийн газраас БЭТ томилсон байсан. БЭТ –ийн зургаан сарын хугацаатай ажиллах бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул хүчингүй болгосон" гэв.


1
angry
0
care
0
haha
2
liked
2
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 10 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 11 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 12 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 12 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 13 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 14 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 14 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 14 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 15 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр