Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд төр, малчид, хувийн хэвшил хамтран ажиллана

Н.Мижидмаа
2023/06/21

“Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслөөс уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн шалгуур хангасан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих, зах зээлтэй холбох ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, малчдын байгууллагын (малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоо) төлөөллийг хамруулсан хөрөнгө оруулалтын үзэсгэлэнг зохион байгуулж байна. 

Энэхүү үйл ажиллагаанд төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Засаг дарга, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газрын дарга, сонгогдсон 8 сумын Засаг дарга, малчдын байгууллагын төлөөлөл, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд, тэдгээрийн холбоод, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, ХХААХҮЯ-ны холбогдох удирдлага, хувийн хэвшил болон төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байна.   

Үзэсгэлэнгээр төслийн 4 аймгийн сонгогдсон нэр бүхий 8 суманд туршин хэрэгжүүлэх мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тогтвортой загвар үйл ажиллагааг оролцогчдод сурталчлан танилцуулж энэ чиглэлд төр, хувийн хэвшил, малчдын төлөөллүүд хамтран ажиллах санамж бичиг байгуулна. 

Төслийн хүрээнд 8 суманд дараах загвар үйл ажиллагааг туршин хэрэгжүүлнэ. 

  • Малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх бэлчээр ашиглалтын гэрээ, малчдын зүгээс гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд нь сумын удирдлагаас дэмжлэг үзүүлэх урамшуулал (эко системийн үйлчилгээний төлбөр)
  • Малчдын бүлгүүд нь гэрээт бэлчээрийн түвшинд халдварт өвчингүй, эрүүл, тайван нутаг тогтоох үүрэг хүлээж бүтээгдэхүүний чанарыг хангах
  • Хурга махлуулж өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг  малчдын байгууллага хэрэгжүүлэх
  • Мал, мах, ноолуурыг нэг цэгт төвлөрүүлж, чанар, гарал үүслийн хянан баталгаа гаргах, хоршоо, ХАА-н биржээр дамжуулан  Хамтран ажиллах хувийн боловсруулах үйлдвэрт худалдан борлуулах 
  • Төсвийн хуулийн 60.2.8-д заасан малын тоо толгойн албан татвараас санхүүжин сумдад хэрэгжүүлэх боломжтой уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн загвар үйл ажиллагааг сумдад хэрэгжүүлж дээрх үр дүнд хүрэх. 

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хэрэгжүүлж буй АДАПТ төслөөс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. 

АДАПТ төслийн тухай Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ)  төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт 2021-2028 онд хэрэгжүүлнэ.  

НҮБХХ-ийн тухайНҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 7 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 10 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 10 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 11 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 11 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 12 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 12 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 12 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 13 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 14 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 14 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 14 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 15 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 15 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр