Хутга гаргаж танхайрсан иргэн өмнө нь дөрвөн удаа ял шийтгэгдэж байжээ

Н.Мижидмаа
2023/06/27

Цагдаагийн байгууллагад 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо "Ачлал" их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч, материалжуулан шалгаж байна. 

Тодруулбал: "Баян хаябуса" ХХК-ний жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг ачиж явах үед иргэн М нь машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэх үед жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцож, улмаар гудамж, талбайд хутга гаргаж танхайрсан байна.  Иргэн Ц нь урьд өмнө хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт 4 удаа ял шийтгэгдэж байжээ.

Автомашин ачилтын талаарх эрх зүйн зохицуулалтыг тодруулахад Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 33/35 дугаар тогтоолоор нийслэлийн 77 гудамж, талбайгаас хууль, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зохицуулалттай ба нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 15 аж ахуйн нэгж гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан журмын 9.12.1 дэх хэсэгт зааснаар "...шилжүүлэх өмнө болон шилжүүлэх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө" гэж заасан боловч уг журмыг биелүүлэхгүй маргалдаж, хэл амаар доромжлон, хутга гаргасан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна.

Иргэн Ц-ийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэг /Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах/, 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг /Танхайрах/ зэрэг хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн шинжтэй үйлдэл байна.


67
angry
3
care
9
haha
11
liked
7
love
15
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 13 цагийн өмнө
Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ 15 цагийн өмнө
Монголын волейболын идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж байна 16 цагийн өмнө
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийлээ 17 цагийн өмнө
ХААН Банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тэгш боломжийг эмэгтэй бизнес эрхлэгчдэд олгож байна 17 цагийн өмнө
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ 18 цагийн өмнө
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 61 хувьд хэвийн байна 18 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн Шаамар суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ 18 цагийн өмнө
Айлчлалтай холбоотой зарим замыг түр хаана 18 цагийн өмнө
Э.Содномпилжээ Дэлхийн цомд түрүүлж долоо дахь алтан медалиа гардан авлаа 20 цагийн өмнө
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад өнөөдөр айлчилна 20 цагийн өмнө
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ 20 цагийн өмнө
АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 76 өргөдөл, гомдлыг хүлээн авсан 20 цагийн өмнө
"Оргил" худалдааны төвд гарсан галыг бүрэн унтраажээ 20 цагийн өмнө
Ирэх долдугаар сарын 6 хүртэл халуун ус хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Улаанбаатар 33 градус хүрч хална 21 цагийн өмнө
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Өчигдөр
​ Ө.Шижир: Хүнд зориулж бүтэц хийдгээ боль, татвар төлөгчдийн 8.4 тэрбум хайран биш үү Өчигдөр
Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг ирэх намар хийнэ Өчигдөр