Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлэг Монгол Улсад анхны алсын зайн оношилгоо, эмчилгээний төвөө Орхон аймагт байгуулав


Орхон аймгийн эрүүл мэндийн салбар энэ жил БНСУ-ын Дэгү, Пусан хоттой гадаад хамтын харилцаагаа өргөжүүлжээ. Өнгөрсөн тавдугаар сард тус аймгийн Засаг дарга С.Батжаргал  тэргүүтэй эрүүл мэндийн салбарын төлөөллүүд  БНСУ-ын Дэгү, Бусан хотын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн байна. 

Энэ хүрээнд өнөөдөр Орхон аймагт БНСУ-ын Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн Гадаад харилцааны хэлтсийн дарга доктор, профессор Ли Жон Кю, Нэгжийн хэлстийн дарга Но Жи Мёон нар зочилж,аймгийн удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.


Мөн аймгийн  БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцан, ЭМГ-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

 Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-д  аймгийн эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжил арга зүйг чадавхижуулах,  хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтад хамруулах,  Орхон аймагт Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн эмч нар сайн дурын үзлэг оношилгоо зохион байгуулах, жилдээ нэг удаа Монгол Улсад эмчлэх боломжгүй хүнд өвчтэй Орхон аймгийн нэг иргэний мэс заслыг БНСУ-д үнэ төлбөргүй хийх гээд олон боломж нээгдэж байгаа ажээ.

Түүнчлэн Монгол Улсад анх удаа тэр дундаа Орхон аймгийн БОЭТ-д  алсын зайн оношилгоо, эмчилгээгий төвийг  байгуулсан байна.

 Орхон аймаг энэхүү төвтэй болсноор  орон зайнаас үл хамааран  Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлгийн эмч нартай зайнаас холбогдож онош тодорхойгүй өвчтөний оношийг цаг алдалгүй тодорхойлох, эмчилгээний дараах хяналтад заавар, зөвлөгөө авах  боломжтой болж байгаа аж.


Мөн тэр хэрээрээ орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд чадавхжина гэж тус аймгийн удирдлагууд үзэж байна.

 БНСУ-ын Бусан хотын Үндэсний их сургуулийн эмнэлэг  Монгол Улстай 2015 оноос хойш эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа ч орон нутгийн төвшинд хамтын ажиллагаа тогтоосон анхны аймаг нь Орхон аймаг, Эрдэнэт хот гэдгийг доктор, профессор Ли Жон Кю  онцолжээ.

 Мөн “Бусан хот гурван сая 500 мянган хүн амтай Сөүлийн дараа ордог хот. Манай эмнэлэг өдгөө 70 жилийн түүхтэй. 500 гаруй эмч, 1200 сувилагч, 3000 гаруй ажилтантай. Хотын  нийт хүн амын 20 хувь нь 65-аас дээш насны хүмүүс эзэлдэг учир эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж хамгийн сайн хөгжсөн хот. Орхон аймагтаа эхлүүлсэн хамтын ажиллагаагаа үр дүнтэй байлгахад бүхий л талаар дэмжиж, тусалхаа тэрээр илэрхийлсэн” байна.


 Орхон аймаг, Эрдэнэт хотын эрүүл мэндийн салбарын 180 байгууллагад 2000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж буй. Аймаг орон нутгаас эдгээр жилүүдэд эрүүл мэндийн салбартаа хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, орон нутагтаа эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьжээ.  Ингэхдээ жилд дунджаар  150 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ үзүүлдэг БОЭТ-дөө  тулгуурлан  эрүүл мэндийн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх  аж.

 


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 30 минутын өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 49 минутын өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 17 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 17 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 18 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 19 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 22 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр