Ж.Сүхбаатар: Ерөнхий сайд надад нийтийн тээврийн парк шинэчлэлд анхаарлаа хандуулах үүргийг өгсөн

Н.Мижидмаа
2023/08/28

Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар: Миний үүрэг УИХ, Засгийн газрын түвшинд нийслэл хотын үйл ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх. Ерөнхий сайд надад тодорхой үүрэг өгч ажилладаг. Тухайлбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажилд анхаарлаа хандуулах үүргийг өгсөн. 272 тэрбум төгрөгөөр шийдвэрлэнэ. Энэ сард 100 ширхэг дизель автобус ирж байгаа, дараа сард 150 гэх мэтээр орж ирнэ. 78 цахилгаан автобус он дамжаад ирнэ.Гуравт, хотын удирдлага, яам хоорондын ажлыг уялдуулах асуудлыг хариуцаж байна. Улаанбаатар  хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд яамдын оролцоо маш бага байсан. Түгжрэл бууруулах хүрээнд Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Энэ жил нийт 5760 хүүхдийн суудалтай 7 ш сургууль, 2985 ор бүхий  11 цэцэрлэгийн барилга, 1620 суудал 1080 ор бүхий  бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор 9 ширхэг барилгыг ашиглалтанд оруулахаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгдөн, эхнээсээ барилгын ажлууд эхлэсэн.  Ер нь түгжрэлийг бууруулахад инженерийн арга ухаан, соён гэгээрүүлэх арга, албадлагын гэсэн гурван аргыг олон улсад хэрэглэдэг. Миний тухайд бүх салбарт хөрөнгө оруулалтын чиглэлд түлхүү анхааран ажиллаж байна. Эцэст нь  Монгол Улсын сайдаар ажилласан нэг жилийн хугацаанд  бодит үр энэ намраас нийтийн тээвэр, авто зам, гүүрэн байгууламж, нүхэн гарц, хот төлөвлөлтийн талаар авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнгүүд эхнээсээ нүдэнд харагдах хэмжээнд гарч ирнэ.  Түгжрэл богино хугацаанд арилахгүй, тодорхой хугацаа, зохицуулалтууд шаардлагатай байна.


4
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 1 цагийн өмнө
Танилц: Татан буугдаж буй 29 Үндэсний хороо, зөвлөл 2 цагийн өмнө
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн “Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор” нээлтээ хийлээ 3 цагийн өмнө
​ Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 4 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 4 цагийн өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 21 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 21 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 21 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 23 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан Өчигдөр
ЭМГЭНЭЛ Өчигдөр
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна Өчигдөр
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв Өчигдөр
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ Өчигдөр
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ Өчигдөр
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ 2025/07/07