Амьгүй донор даатгуулагч байж ар гэр нь тэтгэмж авахыг А.Ариунзаяа сайдын үед шийдвэрлэж байжээ

Л.Бямбажав
2023/09/18

Монгол Улсад өнөөдөр үйлчилж буй Донорын тухай хууль болон холбогдох тогтоол, шийдвэрийн хэрэгжилт бодит амьдралд иргэдэд ямар их хүндрэл, чирэгдэл учруулж буйг талийгаач С.Алунгуагийн жишээнээс харж болно.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны наймдугаар сарын 1-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоож байжээ. Тухайн үед ажиллаж байсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг тэргүүлдэг байсан юм.


Тогтоолд дээрх тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган төгрөгөөр тогтоож, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн юм. Амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүн /даатгуулагч/ нийтдээ 36 сараас доошгүй доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн  байх шаардлагатай гэж зааснаас үүдэж өнөөдөр талийгаачийн гэр бүлд тэтгэмж олгогдоогүй нь Донорын тухай хуулийн заалттай харшилж байгаа юм. 

Угтаа Донорын тухай хуулийн 12.2.Донорыг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заасан байдаг.

Ямартай ч дээрх алдаагаа холбогдох албаныхан засахаар болж, нийгмийн даатгалд хамрагдсан эсэхээс үл хамаарч амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэхээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт ойрын хугацаанд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхээр болжээ. 

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь,

2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг
2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг
2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг
2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тогтоож байсан

УИХ-аас Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оны зургаадугаар сарын 17-нд өдөр баталсан. Уг хуулийн 15 дугаар зүйлд “Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах” зохицуулалтыг тусгасан бөгөөд хуулийн:

  • 15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
  • 15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
  • 15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
  • 15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно хэмээн тусгажээ.

4
angry
1
care
0
haha
2
liked
1
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 5 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 6 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 6 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 10 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 11 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 11 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20