Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Уг шүүх хурал өглөө 10 цагт нээлттэй эхэлсэн. Харин яллагдагч Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан нарын өмгөөлөгчдөөс төрийн нууцтай холбоотой асуудал ярих тул хаалттай явуулах хүсэлт тавьж, даргалагч шүүгч шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулахаар боллоо.
Т.Бадамжунай нь уг шүүх хуралд тэргэнцэртэй оролцож байна. Учир нь түүнийг есдүгээр сард цус харваж , өрөөсөн гар, хөлний ажиллагаа тааруу, хэл ярианы ажиллагаа муу байгаа талаар мэдээлж байсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна