Талийгаачийн том хүү: Мал бол амь биш шүү !!!

Өнөрцэцэг
2023/11/08

Гэнэт ихээр орсон цасан шуурганы улмаас долоон иргэн, нэг хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг болсон. Амиа алдсан иргэдийн нэг нь Төв аймгийн Лүн сумын малчин 47 настай, малчин Г гэх бүсгүй байсан юм. Талийгаач ажилсаг, хөдөлмөрч аймгийн аварга малчнаар өргөмжлөгдөж явсан нэр төртэй нэгэн байжээ.

Төв аймгийн Лүн сумын төвийн гудамжинд 10-аад автомашин нэг дор цугларсан нь ажил явдал болж буйг илтгэнэ. Дээл өмссөн, нүдэнд дулаахан, тогтуун харцтай 20 гаруйхан насны залуу бидэн дээр ирж мэндлээд гэрт хамт орохыг урьсан юм. Гэрийн хойморт цэнхэр дээлтэй инээмсэглэсэн малчин бүсгүй зураг байх бөгөөд урд нь зул асаажээ. Талийгаачийн ээж болов уу гэмээр хөнгөн алхаа гишгээтэй, буурал үстэй, дээлтэй нас тогтсон эмэгтэй хоол, цай болон алхана. Ноосон малгай өмссөн, биеийн тамирын хар цамцтай 18-19 настай болов уу гэмээр охин ирсэн хүмүүст цай аягалан үйлчилнэ.

Биднийг хамт олныхоо зүгээс бэлтгэсэн буяны эд зүйлээ өгөөд гарахад талийгаачийн том хүү биднийг гаргаж өгсөн юм. Энэ үед эгчдээ хэлэх юм байна уу?  гэтэл, уг нь дуудлагыг түргэн өгчихсөн бол гэж сулхан дуугаар үгээ цааш залгисан. Эгчдээ яримаар зүйл байгаа бол ярьж болно, ярихгүй ч байж болно шүү гэж би хэлэв. Хүү биднийг даган машинд суугаад цөөн хором ярилцлаа.

Манай ээж хоёр хүүхэдтэй. Би том хүү нь 24 настай, Төмөр замд ажилладаг, эмэгтэй дүү маань 20 настай, хотод оюутан гэлээ. Би ажлаар Өмнөговь аймагт явж байсан. Ээж маань 11-р сарын 04-ний үүрээр 04 цагт хонио хотноосоо алдчихсан. Тэгээд цагийн дотор эргүүлээд хураасан юм. Энэ тухайгаа намайг Өмнөговь аймагт явж байхад утсаар ярьж хэлсэн. Ээж надтай ярихад 11-р сарын 4-ний 11 цаг болж байсан. Түүнээс хойш ээжтэйгээ ярьж чадаагүй. Түүний дараа ээж маань ус цаг уурт ажилладаг нэгэн танил эгч рүү шуурга хэзээ зогсохоор байна гэж асуусан байна лээ.Би яг хажууд нь байгаагүй болохоор цаг, дарааллыг нь сайн мэдэхгүй байна. Тойм байдлаар л мэдсэнээ хэлье. Манай ээж ганцаараа байгаагүй. Манай хамаатны ах ээжид маань туслаад хамт байсан. Тэр хоёр машинтай хониндоо яваад машин нь цасанд суусан тул машинаасаа бууж хоёр тийшээ явсан гэсэн. Тэгж салсан цаг нь ойролцоогоор 11-р сарын 5-ны шөнийн 00 цаг байсан юм билээ. Тэгээд хамаатны ах маань сумын төв рүү ээжийг олдохгүй байна гээд шөнийн 01 цагийн орчимд нэг танил руугаа ярьсан болов ч харамсалтай нь тэр хүн дуудлага өгөхгүй, орхичихсон байгаа юм. Тэгээд 11-р сарын 05-нд өдрийн 12 цагийн үед сумын онцгой байдлын албанд дуудлага өгсөөр эрэл эхэлсэн.

Ердөө нэг цагийн дотор л ээжийн минь цогцсыг олсон. Тэр үед хамаатны ах маань өөр хүнд хэл дуулгасан бол гээд дотроо их л харамсаж байгаа. Ер нь хүмүүст хэлэхэд мал бол амь биш шүү !!! Амьд мэнд байхад арга нь олдоно. Тэнгэр эвгүйтсэн үед малынхаа араас битгий яваарай л гэж малчдадаа захиж хэлмээр байна гэж талийгаачийн том хүү захиж хэлсэн юм. 
Эгч нь яаж туслах вэ? гэж асуухад Ээж маань эхээс наймуулаа, олуулаа болохоор болж байна эгчээ гэв.

 
Талийгаачийн ар гэр болон төрөл төрөгсдөд нь ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. 


17
angry
4
care
10
haha
15
liked
13
love
272
sad
27
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 52 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 19 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 23 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр