​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна


Малчид орон нутагтаа, хотондоо үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгож, тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлэхээр 2024 оноос эхлэн Шинэ хоршоо хөдөлгөөнийг эхлүүлсэн. Ийнхүү Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд нийт 800 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 329 сумын 6885 хоршооны 23,581 малчин, хоршоологчдод олгожээ. Өмнө нь зах зээл дээр зөвхөн жилийн 24 хувийн хүүтэй “Малчны зээл” авч байсан малчдад хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлж, жилийн 6 хувийн хүүтэй, 50 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломж бий болгосон юм. Уг хөдөлгөөний хүрээнд олгогдож буй зээлүүд нь улсын төсвөөс бус, арилжааны банкуудын өөрийн хөрөнгөөс гарч байгаа бөгөөд малчид зээлээ нэг ч хоцролгүй, хугацаанд нь эргэн төлж эхэлжээ. Тодруулбал, 2025 оны 4-р сараас зээлдэгч малчид эргэн төлөлтөө эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 тэрбум гаруй төгрөгийн зээлийг буцаан төлсөн байна.

Мөн 2024 оны байдлаар хоршоологчдын борлуулалтын орлого нийтдээ 402 тэрбум төгрөгт хүрч, Монгол Улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ.
Иймээс “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь төсвийн мөнгө үр дүнгүй зарцуулсан хөтөлбөр бус, малчдын хувийн хариуцлагад суурилсан, банкны зээлийн эх үүсвэртэй, санхүүгийн сахилга бат бүхий хөдөлгөөн болохыг бодит тоо баримт, үр дүн харуулж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 1 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 1 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 1 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 1 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 1 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ 23 цагийн өмнө
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11
Баярын өдрүүдэд дараах өрхийн эмнэлгүүд ажиллана 2025/07/11
Өнөөдөр азарга, их насны морьд хурдална 2025/07/11
Улаанбаатарт 27 градус дулаан байна 2025/07/11
НИТХ-ын дарга А.Баярын урилгаар Сөүл хотын ИТХ-ын дарга айлчлал хийж байна 2025/07/10