Н.Учрал: Айл гэр болж тоглочихоод тэтгэмжээ өгдөггүй эрчүүдийн данснаас шууд мөнгийг нь татаж авах хэрэгтэй

О.Шүрэнцэцэг
2023/11/09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр танилцуулав.

УИХ-ын гишүүн Н.Учрал “72 мянган өрх толгойлсон ээжүүд байна. Айл гэр болж тоглоно. Сална, сарнина. Эрчүүд хүүхдийнхээ тэтгэмжийг авгайдаа өгч байгаа гэж ойлгодог. Хүүхдэдээ өгч байгаа тэтгэмж гэж ойлгодог байх хэрэгтэй. Гэр бүлийн хуулиар гэр бүл цуцлуулбал 100 орчим мянган төгрөгийн тэтгэмж тогтоож байна. Тэрбум төгрөгийн орлоготой ч бай, сая төгрөгийн орлоготой ч бай хуулиар тогтоосон мөнгө өгдөг. Арчаагүй эрчүүдийн улмаас олон эх нуруун дээрээ ачаа үүрч байна. Аав нар хүүхдийн тэтгэмжийг салсан эхнэртээ өгдөг гэж эндүүрч байна. Боломжийн амьдралтай атлаа тэтгэмжээ төлдөггүй хүмүүс байна. Тэдгээр хүний данснаас тэтгэмжийг шууд шилжүүлж болох уу? Энэ  талаар хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг банкуудтай ярьсан уу? Мөн өндөр орлоготой бол тэтгэмжийг нь мөн нэмэх саналтай. Ер нь монголын амьдрал эмэгтэйчүүдийн нуруун дээр байна. ШШГЕГ-ын шийдвэрүүд хэрэгжихгүй байна. Тухайн бүс нутгийн амьжиргааны түвшний 50 хувьтай тэнцэх тэтгэмж өгөхөөр одоогийн хуульд заасан нь бага байна” гэв.                



4
angry
2
care
1
haha
2
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 13 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 15 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 17 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 17 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 20 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 21 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 21 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 21 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 22 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 22 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23