"Hoimor Green Festival"эргэн тойронд
Ирж буй 7 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт урлаг, соёл, аялал жуулчлал, байгаль хамгааллыг нэгтгэсэн "Hoimor Green Festival" эко-наадам анх удаа зохион байгуулагдах гэж байна. Тус фестиваль нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот болон Алтанбулаг сумын нутаг, тэр дундаа алдарт Сайханы хөтөл орчим, Сүхбаатар хотын Цэнгэлдэх хүрээлэн гэх 2 байршилд 3 хоногийн турш төвлөрч үйл ажиллагаа явагдах болно.
Байршлын хамгийн том давуу тал:
Фестиваль болох Сүхбаатар хот нь дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар хоттой засмал болон төмөр замаар шууд холбогддог тул зочдын цаг хугацаа, зардлыг хэмнэнэ. Мөн алдарт Сайханы хөтөл, Тужийн нарсны цамхаг, Гүн нуур, Хоёр элс, Ээж мод гэх мэт аялал жуулчлалын гол үзэж харах газрууд маш ойрхон байрлаж байгаараа онцлогтой юм.
"1 Тасалбар = 1 Мод" санаачилга ба 5 сая модны зорилт:
"Hoimor Green Festival" нь дан ганц хөгжмийн арга хэмжээ биш юм. Фестивалийн хамгийн том зорилго бол байгаль эхээ нөхөн сэргээхэд оршиж буй бөгөөд үзэгчдийн худалдаж авсан тасалбар бүрийн тоогоор мод таригдана. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах тус наадам нь Сэлэнгэ аймгийн 100 жилийн ой буюу 2031 он гэхэд нийт 5 сая мод тарьж, иж бүрэн ногоон эко-систем бүтээх урт хугацааны зорилго тавин ажиллаж байна.
Монголын шилдэг 70 уран бүтээлч ба "333 Entertainment":
Энэ зуны хамгийн том ногоон наадмын тайзнаа Монголын хамгийн шилдэг, шилдэг 70 уран бүтээлч хуран цуглаж, өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулах болно. Мөн наадмын дуу урьсгал, гэрэл гэрэлтүүлэг, хараа булаам тайз засалтыг Монголын тайз, дэлгэцийн салбарт хамгийн том, хамгийн туршлагатайд тооцогддог "333 Entertainment" гардан хариуцаж, олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний шоуг зочдод мэдрүүлэхээр ажиллаж байна.
Гэр бүл болон хүүхдэд ээлтэй фестиваль:
Энэхүү фестиваль нь бүх үеийнхэнд зориулагдсан тул ирж буй зочдод маш ээлтэй, тухтай орчныг бүрдүүлжээ.
Гэр бүлээрээ мод тарих хөтөлбөр: Наадмын хоёр дахь өдөр буюу 7 дугаар сарын 17-нд ирсэн зочид, гэр бүлүүд өөрсдийн биеэр мод тарих хөтөлбөрт оролцох боломжтой.
Хүүхэд харах түр цэцэрлэг: Бага насны хүүхэдтэй гэр бүлүүд амралтын бүсдээ тухлахаас гадна, стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн багш нартай хүүхэд харах түр цэцэрлэгээр үйлчлүүлэх боломжтой.
‘Hoimor Green Festival’ ирж буй зочдын ая тухыг хангахын тулд амралтын газрууд болон түр кэмпийн зохион байгуулалтыг системтэйгээр шийджээ.
Амрах бүсийг "Гэр бүлээрээ тухлах хэсэг" болон "Залуусын эрч хүчтэй хэсэг" гэж 2 тусад нь бүрэн тусгаарласан байна.
Гэр бүлийн бүсийн онцлог: Энэхүү хэсэгт согтууруулах ундаа хэрэглэхийг бүрэн хориглох бөгөөд залуусын хэсгийн чанга хөгжим, дуу шуугиан огт сонсогдохгүй байхаар зохион байгуулсан. Ингэснээр бага насны хүүхэдтэй гэр бүлүүд ямар нэгэн тухгүй байдал, элдэв шуугианаас хол, амар амгалан байгальд тухтай амрах боломж бүрдэж байна.
Улаанбаатараас очих зочдод зориулсан нэгдсэн унаа:
Фестивалийг зорих залуус болон гэр бүлүүдийн замыг товчилж, ая тухтай зорчих боломжийг зохион байгуулагчид бэлджээ. Наадмын тасалбар авсан бүх хүмүүст зориулж 7 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот руу шууд хүрэх нэгдсэн журмын автобус унааг санал болгож байна. Хамгийн гол нь тасалбараа үзүүлээд тус тусгай автобусаар 10,000 төгрөгөөр зорчих таатай боломжийг олгож байгаа юм.
Аюулгүй байдлыг дээд зэргээр хангана (Цагдаа, онцгой, завины эргүүл):
Фестивалийн хамтран зохион байгуулагчид Сэлэнгэ аймгийн Засаг Даргын Тамгын Газар-тай хамтран ажиллаж, иргэдийн аюулгүй байдал, гэмт хэргээс сэргийлэхэд онцгой анхаарч байна.
Нэгдсэн цэгүүд: Наадмын 2 гол байршилд Цагдаа, Онцгой байдал, Эмнэлгийн нэгдсэн тусламжийн цэгүүд 24 цагаар ажиллана.
Хяналт ба Хамгаалалт: Мэргэжлийн хамгаалалтын албанаас гадна Цагдаа, Онцгой байдлын албан хаагчид бэлэн байдалд ажиллана. Төв стадионыг бүрэн камержуулж, хяналтыг сайжруулсан.
Усны аюулгүй байдал: Орхон гол дагуу завины эргүүл болон эргийн явган эргүүлүүд тогтмол явж, усны ослоос урьдчилан сэргийлж ажиллах юм.
Залуусыг хөгжмийн хэмнэлд нэгтгэхийн зэрэгцээ эх дэлхийдээ "Ногоон төгөл" үлдээх эко жишгийг тогтоож буй тус наадамд таныг урьж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна