Ерөнхийлөгч ангийн найздаа хариуцлага тооцох уу?

Өнөрцэцэг
2023/11/15

Цэргийн албанд татагдаад сар ч болоогүй 21хэн настай залуу амь насаа алдсан харамсалтай явдал хоёр өдрийн өмнө боллоо. Унтаад өглөө нь сэрээгүй гэх асуудлыг холбогдох байгууллагууд шалгаж, шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дараа гарах талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Гэтэл салбарын сайд нь шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад “Цэрэг гадны нөлөөгүй нас барсан, цэргийн албанд ямар нэг төрлийн дэглэлт гэх зүйл байхгүй” гэлээ.  Гадны нөлөөтэй, нөлөөгүй эсэхийг холбогдох байгууллага нь тогтоогоогүй байхад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ийнхүү мэдээлэл хийж, үүний араас зарим хэвлэлүүд хүүг хатгаа туссаны улмаас нас барсан гэж бичиж байгаа нь сайд хариуцлагаас зугтаах уу гэж хардахад хүргэж байна.


Нөгөө талаас хэрвээ хүү үнэхээр хатгаа туссаны улмаас нас барсан бол эмч нар яагаад эмчлээгүй вэ? Г.Сайханбаяр сайд цэргийн төв эмнэлгийн эмч нарыг Архангай аймагт 3 сар ажиллуулсан гэдэг. Цэргийн эмч нар хөдөө орон нутагт яагаад ажиллав? Зарим эх сурвалжийн мэдээлснээр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Архангай  аймагт нэр дэвших гэж буй гэх. Тэгвэл цэргийн эмч нарыг Архангайд дайчилж орон нутгийн иргэдийг эмчлэх болсон нь тойргийн усалгаа болж таарна. Цэргүүд өвдөж байхад салбарын сайд нь эмч нараа тойргийн усалгаанд дайчилдаг байж болохгүй байлтай. Тэгвэл ийм асуудал үүсгэсэн ангийн найздаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариуцлага тооцох уу? Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Цэргийн нэгдсэн дээд сургуулийн нэг ангийн найзууд юм. 



17
angry
1
care
0
haha
1
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:a8f:2dba:b910:7e4:5d11
2023/11/16
0
0
2таарсан таар шуудай ширэн нүүрт төрүүлсэн эцэг эх нь хөөрхий хуйвалдах гэж хулгайлах гэж хамаарал бүхий хүнээ дарга болгодог энэ ерөнхийлөгч гээчийг яах ёстойн бэ
Хариулах
66.181.160.109
2023/11/16
2
0
хүрэлсүгийн томилсон томилуулсан болгон хулгай аллага хүчин хийдэг гэхдээ нэг нь ч хариуцлага хүлээж байгаагүй.
Хариулах
2405:5700:311:75c7:fcec:6d7f:805e:a4b7
2023/11/16
0
0
Батоан хамгаалахын сайд гэж ямарч ёс зүйгүй сайд байх чадамжгүй хүнээ татаа өөрөөр нь огцрох хүсэлтийг нь өгүүл.Хүниы амь нас яригдаж бхад юу ч болоогүй юм шиг ширэн нүүрлэж байгааг нь хараа байлгүйдээ.огцруулъя
Хариулах
59.153.112.119
2023/11/16
1
0
БХЯ-ны сайдад хариуцлага тооцох ЦАГ нь болжээ. ОЛОН ОЛОН Цэрэг армид очоод нас баржээ энд Цэргийн харгислалаас болж залуус амиа алдаж буй.иймээс сайдаас нь эхлээд анги нэгтгэлүүдийн удирдах алба тасгийн даргаас эхлээд л салаан дарга, Ротын захирагч, ангийн захирагч нарыг халж шүүхэд шилжүүл........ САЙД САЙХАНБАЯРЫГ ОГЦРУУЛЖ , ШАЛГУУЛЖ ЯЛЫГ ЭДЛҮҮЛ
Хариулах
202.9.40.86
2023/11/16
0
0
Шудрага байгаарай Ард түмэн чинь харж бна.Яллах бол ялал
Хариулах
202.21.122.166
2023/11/16
0
0
Хүрэлсүхийг сонгож гаргаж ирсэндээ гомдоцгоо.
Хариулах
2405:5700:328:8c02:e43c:a0b6:3fb0:bea3
2023/11/16
0
0
Төрийн хэрэгт найз байхгүй шүү шударга ёкө
Хариулах
202.126.88.192
2023/11/16
1
0
Teneg naiz ch geh shig
Хариулах
103.57.95.139
2023/11/16
0
0
Монголл эрэн хайх хэвлэл мэдээллийг ганц зариг Өнөрөө л авч явж байна доо. Тэр ТВ-д өгдөг татаасаа ганц заригт өгөө. Хүрэлсүх Данх байгаа гвцагт Монгол хөгжихгүй ээ бүх шатны төрийн байгууллагын хулгайчууд хахууль авч байгааг хэн хариуцах юм бэ
Хариулах
Шинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байна 7 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Солонгост ажиллаж байгаа иргэдийг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг ярьж байна 10 цагийн өмнө
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 11 цагийн өмнө
​Н.Учрал: Надад хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага байхгүй 12 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно 15 цагийн өмнө
Визтэй иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцаахгүй байх саналыг тус улсын Элчин сайдад тавьжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана 15 цагийн өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна 16 цагийн өмнө
Энэ зуны хамгийн том тоглолт: “БОЛОР ЦОМ” – ОПОЗИТ Өчигдөр
Гурваас дээш хүүхэдтэй өрхөд мөнгөн тэтгэмж олгох дээр санал нэгдэв Өчигдөр
ШУУД: Долоон хүний амь нас хохирсон Дүнжингаравын дэлбэрэлтийн шүүх хурал болж байна Өчигдөр
"Эрчист Монгол" нэгдлийн Засаглал хариуцсан менежерээр Б.Энхболд томилогджээ Өчигдөр
Б.Батцэцэг:Намуудаас элчин сайд, консулд санал болгож байгаа хүмүүсийн 95 хувь нь тэнцэхгүй Өчигдөр
МСБХ: “Бишрэлт Металл” багийн тоглогч Девин Скоттын эрхийг 2 жилээр хасч, 2 сая төгрөгөөр торголоо Өчигдөр
Ж.Баярмаа: Иргэдийн төлдөг татварыг 1% болгож бууруулах боломжтой. Зөрүүг нь дарга, сайд нарын тоог багасга Өчигдөр
Х.Булгантуяа: Банкууд нь банк бустай, Банк бус нь ламбордтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Төв аймагт байшин шатаж 2-5 настай гурван хүүхэд өртөж амиа алдлаа Өчигдөр
26 настай эмэгтэй согтуугаар жолоо барьж, зогсоолд байсан 3 машиныг мөргөжээ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ Өчигдөр