Цасан болон цасан шуурганы улмаас өнгөрсөн хоногт ирсэн дуудлагатай холбоотой мэдээллийгОнцгой байдлын ерөнхий газраас өглөө.
Хэнтий аймгийн Батноров суманд автомашинтайгаа цасанд суусан нэг дуудлагаар тус сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж, авто машиныг татан гаргаж, зургаан иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Мөн Баянхонгор аймгийн Өлзийт суманд Засаг даргын тамгын газрын ажилтнууд ажиллаж, нурсан гэрийг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна