Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа

Б. Пагамдулам
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн ажлаа Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өнөөдөр иргэд, хувийн хэвшил, сэтгүүлчдэд нээлттэй танилцууллаа.

Ерөнхий сайд Н.Учрал "100 хоногт бүхнийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ олон жил яригдаад шийдэгддэггүй асуудлуудыг хөдөлгөж, иргэн, хувийн хэвшил, хөдөлмөрлөж байгаа хүн бүрт ээлтэй төрийг бий болгох бодлогыг баримталж ажилласан" гэдгээ онцолсон байна.

Засгийн газрын 100 хоногийн хугацаанд бодит үр дүнд хүрсэн зарим онцлох ажлууд:

  • Засгийн газар “Рио Тинто”-той  хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, “Оюу толгой” төслийн Монголын талд ногдох өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн. Хэлэлцээрийн үр дүнд 30 гаруй их наяд төгрөгийн зардал буурч, Монголын талын хүртэх өгөөж 4 тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Энэ онд “Оюу толгой” төслөөс ногдол ашиг хүртэхээр болов.
  • Говьд 1500 ажлын байр бий болгох Бортээгийн ордын үйл ажиллагааг эхлүүлэв.
  • “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани IPO гаргах ажил эхлэв.
  • ТӨК-иудын хувьцааны хэсгийг удирдуулах урилгыг олон улсын шилдэг 12 компанид хүргүүлэв.
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж батлуулав. Ашиггүй ажилладаг төрийн өмчит компани татан буулгах хууль эрх зүйн орчин бүрдэв. 
  • Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, 67 тэрбум төгрөг хэмнэв.
  • 12153 татвар төлөгчийн дансыг нэг сарын хугацаанд нээснээр 91 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулав.
  • Бизнесээ мэдэгдээд эхэлдэг болсноор 739 бизнес үүдээ нээв.
  • E-business 2.0 платформ нэвтэрч, 30 минутын дотор бизнесээ эхлүүлэх боломж бүрдэв.
  • 21 зөвшөөрлийг гар утаснаасаа авдаг болов.
  • 2026 онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцлав. 
  • 3.1 их наяд төгрөгийн  татвараас иргэн, ААН-үүдээ чөлөөлөх татварын хуулиудын нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав.
  • Үл хөдлөх хөрөнгө худалдахад ногдуулдаг 2 хувийн татварыг тэглэв. 
  • Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулав. 
  • Гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч Монгол Улсад хүрэлцэн ирж, 545 сая ам.долларын гэрээ, санамж бичигт гарын үсэг зурав.
  • Олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авах Нийгмийн даатгал, тэтгэврийн хуулийн шинэчлэлийг батлуулав.
  • Эмч, багш нарыг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлж, цалинг нь бодитой нэмэв.
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн өр төлбөрийг барагдуулав.
  • Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа аукцион зарлаж, ирэх өвлийн оргил ачааллаас өмнө хувийн хэвшлийн компаниуд таван аймагт батарей хуримтлуур, нарны станц байгуулахаар ажлаа эхлэв.
  • Анхны “Ногоон өртөө” Булган аймагт үүдээ нээв.
  • Хэрэглээний зээлийн ангиллаас ногоон зээлийг гаргаж, зээлийн хүүг багасгав.
  • Нийслэлийн захиргааны хуучин байрыг Хүүхэд хөгжлийн ордон болгов.
  • Хотхоны бага сургууль байгуулах ажил нийслэлийн “Оюуны Ундраа” сургуулиас эхлэв.

Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд уулзалтад ирсэн иргэд, хувийн хэвшлийнхэн, сэтгүүлчдийн сонирхсон асуултад нээлттэй мэдээлэл өгчээ. Тэрбээр өнөөдөр МҮОНРТ-ээр 20:40-23:00 цагт “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлагад оролцож, иргэдийн асуултад хариулах юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 59 минутын өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 1 цагийн өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 1 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 22 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 23 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 23 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ Өчигдөр
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05