Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно

O.Аззаяа
1 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 8-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны 07-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33...+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +23...+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.  +22...+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +21...+23 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: +16 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 39 минутын өмнө
Засгийн газар “100 хоног дахь 100 чөлөөлөлт”-өө танилцууллаа 58 минутын өмнө
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк 1 цагийн өмнө
Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Өчигдөр Туул голд долоо болон 11 настай хоёр хүүхэд живж нас баржээ 22 цагийн өмнө
Хууль бусаар мод бэлтгэж, ойн санд 780 мянган төгрөгийн хохирол учруулсан этгээдийг торгожээ 22 цагийн өмнө
Маргаашаас эхлэн энэ сарын 19-нийг хүртэл цахилгаан хязгаарлахгүй 23 цагийн өмнө
“Асарын өндөр” жүжгийн гүйцэтгэх продюсер Г.Солонго МУУГЗ цолоор шагнагдахаар болжээ 23 цагийн өмнө
+29 градус дулаан Өчигдөр
МИАТ ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ Өчигдөр
​Гуравдугаар төв эмнэлгийн эрдэмтэн докторуудад Төрийн соёрхол хүртээв Өчигдөр
О.Дамжинд хөдөлмөрийн баатар цол хүртлээ Өчигдөр
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ Өчигдөр
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 33 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна Өчигдөр
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2026/07/06
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/06
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ 2026/07/05
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа 2026/07/05
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ 2026/07/05