СҮХБААТАР баг цувралыг итгэл төгс тэргүүлж байна


МСБХ-ны М Хөгжлийн Лигийн эрэгтэй плей-оффын эхний шатанд учраа таарсан Сүхбаатар болон Мазаалай багуудын цувралын харьцаа 2:0 болж Сүхбаатар баг итгэл төгс тэргүүлж эхэллээ.

Сүхбаатар баг улиралд баруун бүсийг тэргүүлж плей-оффт 1-р байраар шалгаран амжилтаараа 4-р байраар шалгарсан Мазаалай багтай учраа таарсан юм.

Цувралын эхний тоглолтод Сүхбаатар баг тоглолтын эхнээс багаараа маш жигд тоглолтыг үзүүлж онооны тэргүүллээ хадгалан хожил байгуулсан билээ. Тус тоглолтод Сүхбаатар багаас А.Баярхүү 28 оноо авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол багийн хамтрагч О.Ганзориг будагтай талбайд сайн тоглолтыг үзүүлж 9 оноо 10 самбар авч багаа хожил авахад том нөлөө үзүүлсэн.

Уламаар хоёр багийн цувралын 2 дах тоглолт 3-р үе хүртэл эн тэнцүү болж өндөрлөсөн. Гэвч шийдвэрлэх 4-р үеийн сүүлийн 2 минутад Сүхбаатар баг туршлагатай тоглогчидтой мөн баруун бүсийн тэргүүн баг гэдгээ батлан харуулж багаараа найдвартай хамгаалалт довтолгоог гүйцэтгэж эцсийн мөчид ялалт байгуулснаар цувралыг 2:0 харьцаатай болгон тэргүүлсэн хэвээр үлдсэн юм.

Хоёр багийн цувралын 3 дах тоглолт ирэх амралтын өдрүүдээр буюу 12-р сарын 30-нд Спортын төв ордонд явагдана. Тус тоглолт хоёр багийн хувьд маш чухал тоглолт бөгөөд ялангуяа залуу бүрэлдэхүүнтэй Мазаалай баг заавал хожиж байж цувралаа үргэлжлүүлнэ. Харин Сүхбаатар баг хожил байгуулбал Бүсийн финалд шалгарах юм.


0
angry
1
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 1 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 1 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 3 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 4 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 4 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 5 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 5 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 5 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 22 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр