Х.Тэмүүжин: Тактикын нууцаа нэг сэтгүүлчид алдсан бол тэр байгууллагын л хохь

М.Төгөлдөр
11 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудал болон цаг үеийн асуудлаар "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн байна. 

-Манай улсын хэвлэлийн эрх чөлөө хэр байгаа вэ?

-Хэвлэлийн эрх чөлөө хоёр хүчин зүйлээс болоод маш эмзэг байгаа. Нэгдүгээрт, эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс төсвийн мөнгөөр хэвлэлийг худалдаж авч байна. Бид хаалтын гэрээ гэж хэлдэг. Яг хаалтын гэрээ гэсэн нэр томъёо байхгүй боловч буруу дээр нь амаа хамхиад, бусдад гоё харагдах зүйл дээр нь пиар хийгээд өгөөрэй л гэж байгаа хэрэг. Ингэхээр нөгөө чөлөөт хэвлэл маань улстөрчийн, эрх мэдэлтний пиарын хэрэгсэл болоод хувирчихдаг. Энэ чинь пропаганда. Социализм яг л ийм байсан.

Нөгөө талаасаа мэргэжлийн үйл ажиллагаагаа зарж болдог гэдэг захиалгат сэтгүүл зүй байх юм бол энэ чинь ардчилалын хүчилтөрөгч болсон чөлөөт хэвлэл мэдээлэл огт биш. Эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоточ бус бууны нохой болгох гэж оролддог, сэтгүүлчид нь хэвлэлийн эрх чөлөөг өөрсдийн хөлжих, орлого олох хэрэгсэл төдий болгодог байдлаасаа салах хэрэгтэй.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тухайн сэтгүүлчийг буруутгаж байгаа олон л зүйл гарч байх шиг байна. Яг социализмын үеийн хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг аргаар хандаж байна уу даа гэж харж байгаа. Сэтгүүлчид маань ч гэсэн сүүлдээ айдастай боллоо. Бид ийм хуучинсаг арга барилаасаа салах ёстой. Юу нь буруу, юу нь зөв гэдгийг ялгаж салгахгүйгээр урагшлахгүй. Би бол шуугианы араас шуугиан болж гүйх гэхээсээ илүүтэй үйл явдлын цаана юу байна. Алдааг нь засах боломж байна уу, гажуудсан бодлогыг яаж өөрчлөх үү, шийдэл нь юу байж болох вэ гэдгийг харахыг эрмэлздэг хүн. Нэг талаасаа судлаач, нөгөө талаасаа бодлого тодорхойлогчын уураг тархиар асуудлыг харах гэж оролдож байна. Н.Өнөрцэцэгийг олон зүйлээр буруутгаж байгаа. Нэгдүгээрт, Найман ишигний хэрэг буюу Хэнтийн анхан шатны шүүхэд нөлөөлсөн гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан гэнэ. Тэгвэл шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдэл, үзэгдэл нь юу вэ. Эрүүгийн хууль дээр үүнийг яаж бичлээ. Олон улсад энэ төрлийн гэмт хэргийг ямар шинж, үйлдлүүдээр тодорхойлдог билээ гэдгийг бид хамгийн түрүүнд бодох ёстой. Шүүхэд нөлөөлөх гэдгийг дэлхий нийтээрээ маш олйгомжтойгоор тодорхойлсон нэг зүйл байна. Тэр нь тухайн хэрэг маргааныг шийдэж байгаа шүүгчтэй ямар нэгэн аргаар харилцаанд орсон эсэх. Утсаар ярих, майл бичих гэх мэт ямар нэг замаар харилцаанд орж айлгасан, нөлөөлсөн, дарамталсан, гуйсан байна уу гэдгийг хардаг. Гэтэл ийм зүйлийг Н.Өнөрцэцэг сэтгүүлч хийсэн үү, тэр нь баримттай юу гэдэг бол эхний асуулт. Харин ийм зүйл болоогүй зөвхөн нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн, бичсэн бол үүнийг шүүгчид нөлөөлсөн гэж ерөөсөө үзэхгүй. Бид олон улсын жишгээс огт холдохгүй шүү дээ. Хоёрдугаарт, шүүхийн байр, танхимд хашгирах, лоозон барьж зогсох, бичлэг хийх зэрэг үйлдэл хийсэн үү. Барууны улс орнуудад шүүхийн гадаа лоозонгоо бариад жагсана уу, олуулаа ирж цуглана уу, цагаан хоолойгоор орилно уу ямар ч хамаагүй. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэхгүй. Шүүхийн байшин дотор энэ үйлдлээ хийвэл харин шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Ялгаа байгаа биз. Гуравдугаарт, шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан албаны байр суурин дээрээс мэдэгдэл гаргахыг шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Төрийн бүх албан тушаалтан биш, шүүхэд нөлөөлөхүйц гэж тодорхой заасан. Сумын Засаг дарга, төрийн дундаж албан тушаалтан шүүхийн талаар ярихад нөлөөлсөн гэж үздэггүй. Харин эсэргээрээ шүүгч өөрт нь та ийм хэмжээний албан тушаалтны нөлөөнд үл автах этгээд. Яагаад тэр дунд шатны албан тушаалтны яриа танд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Таны хараат бус, бие даасан байдал, мэргэжлийн ур чадварт эргэлзэж байна гээд тухайн шүүгчийн өөрийнх нь асуудлыг хөнддөг. Нэг сэтгүүлчийн хэвлэлээр ярьж, сошиалд явж байгаа зүйлийг уншаад өөрөө яагаад нөлөөнд орсон юм. Ийм нөлөөллөөс ангид байх мэргэжилтэн, шүүгч байх хэмжээний хүн мөн үү гэдэг асуудлыг тэнд ярих байх. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайд, Их хурлын гишүүд албаны байр суурин дээрээсээ мэдээлэл хийвэл шүүхэд нөлөөлнө гэж үздэг. Яагаад гэхээр тэд хуулийг нь баталдаг, төсвийг нь шийддэг, шүүгчийг томилдог. Цагдаа, тагнуулын даргыг ч гэсэн нөлөөлж болзошгүй этгээд гэж үзнэ. Магадгүй шүүгчийн хүүхэд ойр тойрныхон дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нөлөөлж магадгүй. Ингээд харахаар Н.Өнөрцэцэг энэ гурван үйлдэлд хамаатаж байна уу.

-Сэтгүүлч энэ бүхнийг хийх албан тушаалтан, хүн мөн юм уу?

-Н.Өнөрцэцэг сэтгүүлч бол ямар ч байсан шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан биш. Шүүгчтэй харилцаа үүсгэсэнгүй, шүүхийн байран дотор элдэв асуудал гаргасан уу гээд хэмжихэд маш ойлгомжтой зүйл харагдах байх. Тухайн шүүгч нь нөлөөллийн мэдүүлэг бичиж, гомдол гаргасан уу гэдэг бас нэг асуудал. Эсвэл ийм зүйл байхгүйгээр хэн нэгэн хөндлөнгөөс харж байгаад асуудлыг явуулчихсан уу гэдэг дахиад процессын маягтай яриа. Мөн мөрдөн байцаалтын нууцыг задласан гэдэг ойлголтын тухай яриад байна лээ. Тэгэхээр мөрдөн байцаалтын нууц гэж юу вэ, аль хүртэл хадгалагдах вэ. Түүнийг задлах субект нь хэн бэ гэдгийг ярих ёстой. Анх 2015 онд Эрүүгийн хуулийг бичиж байхдаа энэ гурвыг яг барууны улсуудын стандартаар бичсэн юм. Харамсалтай нь үүнийг өнөөх Д.Дорлигжав гэдэг хүн эвдсэн. Сүүлд нь 2017 онд хуулийг батлахдаа МАН хэтэрхий ерөнхий утгатай болгосон. Бусад улс орнуудад мөрдөн байцаалтын нууцад мөрдөн байцаалтын явцын бүх зүйлийг хамааруулдаггүй. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын өөрийнх нь нууцлах зүйл гэж бас тусдаа бий. Тэр байгууллага нууцлах үүргээ өөрсдөө хүлээдэг болохоос иргэдийн нуруунд үүрүүлдэггүй. Харин хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэгт нэгдүгээрт, нууцлагдсан гэрчийг хамруулдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл гэрч нууцлагдана. Шүүх хуралдааныг амаар явуулна гэж үг бий. Гэрч, хохирогч шүүх хуралд биеэр оролцдог. Түүнээс биш гэрчээ нуучихаад шүүх дээр Б гэдэг гэрч ингэж хэлсэн гэдэг байдлаар дам байдлаар хүнийг буруутгаж болдоггүй. Мөн хүн мөрдөн байцаалтын бүхий л шатанд юунд, яагаад буртуугагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Түүнээс биш шүүх хурал дээр “Гэнэтийн бэлэг” барьж болохгүй. Хоёрдугаарт, манайхны ярьдагаар гүйцэтгэх ажлын үр дүнгээр авагдсан нотлох баримт болон олж авсан арга зам нууцлагдана. Гэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл л нууцлана. Хууль зөрчиж авсан эсэхийг тухайн буруутгагдаж байгаа хүн мэдэх эрхтэй. Харин арга ажиллагаа бол байгууллагын тактикын нууц байдаг. Энэ нууцаа алдсан бол тэр байгууллагын л хохь. Харин нууцлагдсан гэрчийг сэтгүүлч олж мэдсэн ч ил гаргаж мэдээлж болохгүй гэдэг зарчим байгаа. Түүнээс биш мөрдөн байцаалтын нууц гэж бүгдийг хамруулчихаад, чи хэлж болохгүй гэж үүрэг хүлээлгээд тэр үүргийг нь буцаагаад өөрийг нь яллах үндэс болгож ашиглах юм бол байж болохгүй зүйл. Энэ бүхнийг соёлт хүн төрөлхтний нүдээр харах хэрэгтэй. Ингээд дотор нь задлаад үзэх юм бол хууль юуг нь буруутгаж байгааг ялгаж зааглаж харах боломжтой болно. Асуудалд бодитой хандаж чадвал шударга ёсны үүднээс буруутгаж байна уу, эсвэл улс төрийн өшөө хонзон, захиа даалгавар, хэн нэгэн эрх мэдэлтний дургүйг хүргэсэн учраас энэ хүн цоожлогдож байна уу гэдгийг ялгаж харах боломжтой.

Эх сурвалж: Өдрийн сонин 


0
angry
0
care
2
haha
20
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (23)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.249
2024/01/05
0
0
Зарим нэг хүн зөв ярьж сайн хуульч гэр ухааны юм бичижээ. Тэгвэл пиз нэг насанд хүрээгүй охинтой садарлаж хар тамхичин болглх замдаа оржээ гэсэг үг. Эгэгий сайн хужльч гэж юу байдаг юм нэш газраас хуулан бтчлэш хийгээ биз
Хариулах
66.181.181.249
2024/01/05
0
0
Холион бантангийн эзэн чи бид 2 тактик яриап ер яах вэ дээ. Шал завхарсан юм
Хариулах
183.177.99.226
2024/01/05
0
0
Тэмүүжин уулан Америкийн либериалист Америкийн утсан хүүхэлдэй насананд хүрээгүй охиныг хар тамхичин болгосон сайн ах гуай Тэмжүүнингийн охин бол аллагын машин хэнийг захиалгат аллага үйлдэх гээд охиноо бэлдээд байгааг ойлгохгүй л байна шүү ер л авултай этгээд шүү
Хариулах
202.9.46.10
2024/01/05
0
0
Энэ нам намаа өмөөрсөн өмхүү хүүрүүдиин гайнд монголын хөгжил иргэдиин боломжииг хулгаалагч нам намаа дагасан өлөн авилгач даргадаа пялдага лалруудл монголд хатуу ял өгдгүйг далим дуулж хулгаа авилгалаарл баяждагшдэээ ээлж ээлжээрээ монголын баялгыг тонохлээр ирээдүйд өр өр баян ядуугиин туйлдл очинодоо солонгос шиг шудрага ялтай болжээж монгол хөгжинө малуудааа
Хариулах
2601:1c2:4a00:350:cc8e:ee76:ecfd:6d2d
2024/01/04
0
0
энэ удаа ганц зөв зүйл хэллээ
Хариулах
2405:5700:300:695b:2d86:1652:b168:ca38
46 минутын өмнө
1
0
Тэмүүжин үнэхээр хууль зүйн зарчим мэддэг хүн байна!!
Хариулах
202.9.47.50
1 цагийн өмнө
0
1
Энэ нөхөр ужe Заригт худалдагджээ..ийм л новшнууд төр барьж сайд нтри болж яваад нэг наркоман хүүхэнтэй сүүлрээд сайдаасаа хусагдаа биздээ ..
Хариулах
66.181.181.249
3 цагийн өмнө
0
1
Энэ бид 2-н үнэн ярина гэж юу байдаг юм. Тактик гэжчихжээ. Үхсэн илжигний өихийрсэн ховс. Хаа явсан газараа балаг гай 2 тарина. Далд ор. АН-н гишүүд чамайг зайлуулна
Хариулах
124.158.64.78
4 цагийн өмнө
2
0
Тэмүүжин маш зөв ярьсан байна. Бүх юмыг мөрдөнгийн нууц гэж дэмийрч болохгүй. Маш чадваргүй мөрдөн байцаагч нар л өөриынхөө чадваргүйг олон нийт мэдчихнэ гээд бүгдийг нууцалдаг. Яг үнэн нэг муу сэтгүүлч шүүхэд нөлөөлнө гэж юу байхав дээ. Сэтгүүлчийн нөлөөнд автсан гэх шүүгчээ ажлаас нь халах хэрэгтэй.
Хариулах
66.181.190.88
4 цагийн өмнө
0
1
чөтгөрлөг хар енергитэй новшийн шүү.Ардчилсан намын нь нөхдүүд үзэн яддаг шүү дээ.хүний хог шаар
Хариулах
2409:8900:2700:3cfc:1:2:e9fc:a3ad
4 цагийн өмнө
1
0
Үнэнийг хэлсэн бна Их хуралд байх ёстой хүний нэгдээ
Хариулах
66.181.191.199
5 цагийн өмнө
0
0
Эмнэлэгийг өөрчилж шорон барьж байсан адгийн нөхөр чинь Тнмүүжин шүү. Элбэгдорж ордрныг ойр барилга ай нь хонгилоор холбочих гэж ТВ ээр ярьж байсан.Овоо байх гэж бодсон ч хогын нөхөр.
Хариулах
2405:5700:301:47aa:2dba:b910:7e4:5d11
7 цагийн өмнө
0
0
Тэмүүжин гээч нөхөр сонгуулийн үеэр л яс горьдсон нохой шиг гараад ирэх юм энэ улсын төлөө юу хийсэн хүн бэ энийг өөрөөсөө нэг асуугаад үздээ
Хариулах
103.10.23.120
7 цагийн өмнө
0
0
Монголын үхширсэн коммунист хуулийн системыг энэ залуу л өөрчилж чадна МАНгаруудаа.
Хариулах
2405:5700:300:b16:a833:6b67:f21d:97a2
1 цагийн өмнө
0
0
Zaluu gene uu
Хариулах
2a04:ee41:1:326d:2c24:6048:b006:6c8a
3 цагийн өмнө
0
0
Алуурчин элбэгдоржийн чацгаар хооллогч сайн ах. Насанд хүрээгүй хар тамхичид янхан охидын хайртай сайн ах яаж улин хуцахаа сайн мэднн
Хариулах
202.126.88.94
6 цагийн өмнө
0
0
Тийм шүү
Хариулах
202.55.188.120
6 цагийн өмнө
1
0
Коммунизмын үед улсын.хөрөнгө тоносон хулгайчдад хариуцлага тооцдог байсан болохоор төрд одоогийнх шиг хулгайчуудыг томилдоггүй байсан юм.
Хариулах
202.126.89.30
7 цагийн өмнө
0
0
Хайрт ах минь
Хариулах
66.181.191.201
9 цагийн өмнө
0
0
Муухай хүүр. Энэ далд ордоггүй юм байхдаа. Энэ бсан цагт АН гарахгүй. Баярцогт тэмүүжин тэнэг.
Хариулах
64.119.30.210
8 цагийн өмнө
0
0
МАНгар троллуд идэвхжээд ирлээ дээ
Хариулах
2a04:ee41:1:326d:2c24:6048:b006:6c8a
2 цагийн өмнө
0
0
Анусын Алуурчид идэвхижээд ирлээ дээ. Алуурчин элбэгдорж, Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл Алуурчин баяр гээд манан мафийн Алуурчид хулгайчид луйварчдийн цуглуулга болсон Алуөрчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонгийн гамингуудыг монголчууд бид 24 оны сонгуулиар бүрмөсөн булшилж түүхийн хог дээр хаяна
Хариулах
66.181.191.29
11 цагийн өмнө
1
1
ЭНЭ БАС НЭГ СОЛИОРОГЧ ӨӨРИЙГӨӨ БУСДААСС ИЛҮҮ ГЭЭД БОДЧИХСОН ХӨЛДҮҮ ТОЛГОЙТ
Хариулах
Шинэ мэдээ
​ “GS25” сүлжээ дэлгүүр 2497 ажилчдынхаа дунд “Rise Together 2025” уралдааныг зохион байгуулжээ 1 цагийн өмнө
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 6 цагийн өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 6 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 6 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 7 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 8 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 9 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 9 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 9 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 10 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 11 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 11 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна Өчигдөр
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа Өчигдөр
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно Өчигдөр
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана Өчигдөр
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав Өчигдөр
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр