Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд

Н.Мижидмаа
2024/01/31

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 
"Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг хувьцаа эзэмшигч иргэдэд шилжүүлж эхэллээ
 
"Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн ногдол ашгийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын гурван тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2022, 2023 оны үйл ажиллагааны үр дүнгээс ногдол ашиг хуваарилах эсэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгож, ‘’Эрдэнэс Тавантолгой’’ ХК-ийн хувьцааны 2022 оны ногдол ашгаас иргэдэд олгох хэсгийг 2024 оны хоёрдугаар сарын 10-ны дотор олгох талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг  “Эрдэнэс Тавантолгой” компани болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн удирдлагад тус тус даалгалаа.
Мөн тус хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  Улсын Их Хурлын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна.
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3, 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2, нийт 4,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэнд 1.2 их наяд төгрөгийн ногдол ашгийг хоёр үе шаттай хуваарилах боломж бүрдэж байна.
Эхний ээлжинд 2022 оны ногдол ашиг болох татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ. 2023 оны ногдол ашиг 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Санхүүгийн тайлан эцэслэгдэж гарсны дараа хуулийн дагуу иргэн бүрд олгоно.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшиж байгаад хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд энэ удаагийн шийдвэрээр өөрт үлдсэн хувьцаандаа ногдох ашгаа авна.

Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна
Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ.
Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг  зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. Даатгалын салбарт тулгамдаж буй заавал даатгалын буюу хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжих зорилгоор эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байна.  
Даатгалыг олон нийтэд таниулах, нэг хувийн өөрчлөлтийг нийгэмд бий болгох зорилго бүхий “Жилийн хамгийн том  нэг хувь” нөлөөллийн аяныг даатгалын салбарынхан болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар  төлөвлөж байна.

Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна
Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай  тогтоол гаргасан.
Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан.
Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог Засгийн газрын шагналыг 2024 оны хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.


Товч мэдээ
·      Малчдаас мах худалдан авахад олгох зээлийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Мал, махыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажиллахыг түүнд даалгалаа.
·      Төрийн өмчийн зарим их сургуулийн дундын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, тус зөвлөлийн дүрмийг тус тус баталлаа.


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.160
2024/02/01
0
0
Болорчулуун гэж өлөн нөхөр мах, гурилын үнийг нугалж нэмэгдүүлсэн. Одоо нөөцийн махны үнийг бас хөөрөгдөх юм бна. Зээл өгч бна гэж баахан чавчаад тэрийгээ нөөцийн махны үнэнд шингээнэ.
Хариулах
45.117.35.34
2024/02/01
0
1
Данс нь солигдсон хүмүүсийн мөнгийг яаж өгөх юм бэ
Хариулах
66.181.182.60
2024/01/31
0
0
Нөхөн олговрын доод хэмжээг хуульчилж зааж өгөх хэрэгтэй хуульд. Доржханд хулгайчийг хууль хэлэлцэхэд битгий оруул. Боловсролын сангаас хүүхдүүдийнхээ нэр дээр мөнгө хулгайлаад баригдаа биз дээ. Их бага ч өмхий. Хулгайч л бхгүй юу.
Хариулах
Шинэ мэдээ
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо 37 минутын өмнө
​ХӨСҮТ: Зах худалдааны төв орохдоо амны хаалт зүүхийг анхааруулав 2 цагийн өмнө
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих иргэдэд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цагийн өмнө
Эх орныхоо дархан хилийг хамгаалах нь хилчин хүний эрхэм үүрэг 2 цагийн өмнө
Дугаарын хязгаарлалтыг иргэдийн 53 хувь нь дэмжихгүй гэжээ 3 цагийн өмнө
П.Наранбаяр: Хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн 3 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна 3 цагийн өмнө
“МОНГОЛЫН ИХ ЗОЛГОЛТ САЙХАН ШИНЭЛЬЕ” сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ 4 цагийн өмнө
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг ирэх зургаадугаар сард нээнэ 4 цагийн өмнө
Хос шарга дуу дахин мэндэллээ 4 цагийн өмнө
"Алдарт эхийн одон"-гийн мөнгийг олгож эхэллээ 4 цагийн өмнө
Улаанбаатарт -2 хэм хүйтэн байна 5 цагийн өмнө
"Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй" гэв 22 цагийн өмнө
Педро Бернал: Э.Цэндбаатарыг ялна гэдэгтээ итгэлтэй байна 22 цагийн өмнө
“Монгол” нүүдэлчин өвлийн фестивалиар өвлийн уламжлалт спортын уралдаан, үзүүлэн тоглолтууд болно Өчигдөр
Т.Хасбаатар: АН-ын тамга МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сэйфэнд хадгалаатай байгаа Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Улаангом хотод ажиллалаа Өчигдөр
“Google” компани​ хиймэл оюун ухаан ашиглахаар болжээ Өчигдөр
Ж.Янжиндулам: Үндэсний бөхөөр хичээллэсэн эрчүүд хүчирхэг болдог Өчигдөр
Ц.Баатархүү: Хиймэл оюун ухааны дата төвийг байгуулхад эрчим хүч шаардлагатай Өчигдөр