МСНЭ: ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас чөлөөт хэвлэлийн бие даасан хараат бус байдал, нэр хүндэд халдсан үйлдлээ даруй таслан зогсоож, уучлал гуйхыг шаардаж байна

Н.Мижидмаа
2024/02/04

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд:
“Хууль батлах, төсөв захиран зарцуулах эрх мэдлийг эзэмшиж буй улстөрчид, өндөр албан тушаалтнууд бизнес бүлэглэлүүдтэй эрх ашгаа нэгтгэн улс оронд шударга ёсыг алдагдуулж, нийгмийн тодорхой цөөнх хэсэгт баялгийн дийлэнхийг төвлөрүүлэн орлогын тэгш бус, үлэмж ялгаатай байдлыг үүсгэн үндэстнийг хагаран хуваагдах хэмжээнд аваачсан алдаатай бодлогодоо хариуцлага хүлээх нь зүй ёсны атал сүүлийн үед сэтгүүлчдийг бүхий л асуудалд, тэрчлэн мэдээ, мэдээллийнх нь төлөө буруутган яллах, агуулгыг нь хянах, залхаан цээрлүүлэх, нийгэмд нэр хүндийг нь унагах санаа зорилготой үйлдлүүд хийж байгааг МСНЭ эрс эсэргүүцэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 02 дугаар сарын 01-ны өдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “2022 оны хавар нүүрс тээврийн том оврын машин оруулж ирж нэр бүхий сэтгүүлчдэд тараасан” улмаар “Энхбаярыг хэвлэлээр гутаах” ажиллагааг зохион байгуулсан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр хуулийн байгууллагаар батлагдаж нотлогдоогүй асуудлаар хариуцлагагүй бөгөөд хувийн эрх ашиг агуулсан мэдээллийг цацсанаараа сэтгүүлчдийн төдийгүй ардчилсан нийгмийн амин чухал хэсэг болох чөлөөт хэвлэлийн эсрэг нийгэм, олон нийтийг өдөөн турхирсанд харамсаж байна.

Хэн нэгэн ачаа тээврийн машинтай байх нь хууль бус юм бол түүнийг олж тогтоох нь хууль хяналтын байгууллагын үүрэг юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд албан үүргийн дагуу авсан мэдээллээ иш мухаргүйгээр сэтгүүлч, хэвлэл мэдээлэл рүү чиглүүлж байгаа нь зорилготой үйлдэл хэмээн үзэж байна.

Түүнчлэн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн эхлүүлсэн шударга ёсны төлөөх тэмцэл, авлига, хулгайн эсрэг хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааг нийгмээрээ дэмжиж байгаа ч хэвлэл мэдээллийнхний дэмжлэгээр амжилттай болсон Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөөс өөрөөр авлига, ашиг сонирхлын хэрэгтээ улсад учруулсан хохирлоо барагдуулсан, ял шийтгэл хүлээсэн албан тушаалтан байхгүй төдийгүй хэвлэн нийтэлсэн мэдээллийнхээ улмаас сэтгүүлч хоригдон шалгагдаж буйд харамсаж байна.

Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас чөлөөт хэвлэлийн бие даасан хараат бус байдал, нэр хүндэд халдсан үйлдлээ даруй таслан зогсоож, хуулийн хүрээнд ажиллах, сэтгүүлчдийн талаарх ноцтой мэдэгдэлдээ уучлал гуйж, хариуцлага хүлээхийг шаардаж байна”.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

2024 оны 2 дугаар сарын 3


0
angry
1
care
1
haha
10
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:300:89a7:2dba:b910:7e4:5d11
2024/02/05
0
0
Хүрэлсүх та 2өнөрөөг ганц эмэгтэй хүнийг л дийлэхээр бгаа юм уу чааваас Энхбаяр гэж гөлийгөөд Хүрэлсүхийн бууны нохой
Хариулах
2405:5700:311:2cf5:d12:647e:bc48:a9be
2024/02/05
0
0
тээвэр хийдэг машинтай бүх хүн хулгайч болохнээ
Хариулах
2405:5700:310:bce2:3038:1846:7836:2c5f
2024/02/04
0
0
оюэрдэнэ юу ч эхлүүлээгүйш дээ харин хятадаас ирсэн нөрсиир бүтэн жил дараад талбайд залуус гарсаншү.Ард түмнииг загасны ойтой гэж их басамжилж доромжилж байна да
Хариулах
2405:5700:310:bce2:3038:1846:7836:2c5f
2024/02/04
0
0
мн намын нусан бузрууд ард иргэдииг дураараа доош хииж байна.Өнгөрсөн жилиин талбай дээрх залуусыг яаж доромжилж байлаа.Нэрсийг зарла гээд тэмцээд байхад зарлаагүй шүү.Энэ бас нэрсииг зарлаач худлаа лдаа .эна хар нусгай өөриигөө юу гэж бодвоо ман намын хан хөгшин залуугүй бузарууд юмаа
Хариулах
103.57.92.175
2024/02/04
0
2
Энхбаяо сайд худал хэлэхгүй. Одоо удахгүй шүүх дээр хэрэг нь очино. Шантаач хийгээд сэтгүүлч хийнэ гэж манай монголд л байдаг ажил байх. Уучлалт гуй гэнэ үү?! Ёстой өөрсдөө ард түмнээс уучлалт гуй.
Хариулах
175.37.93.81
2024/02/04
0
0
Муу цүнх баригч бөгс долоогч гөлөг
Хариулах
103.57.92.175
2024/02/04
0
3
Өөрсдийгөө сэтгүүлч гээд байгаа та нар харин монголын ард түмнээс уучилалт гуйх хэрэгтэй.. сэтгүүл зүйг булшилсан та нараас хариуцлага нэхэх бллноо.
Хариулах
2405:5700:301:80da:f080:a2df:8752:a7d6
2024/02/04
0
0
Сэтгүүлч нар тэр дундаа МҮРТВ-гийн нөхдүүдэд бол тэр олон машины хэд нь байгаа вэ. Ашиг сонирхолын зөрчил гэгч зүйл түүнийгээ яаж баримтжуулж хамааруулж байна вэ гээд юм юм байгаа даа
Хариулах
2405:5700:310:c98b:da2d:c57d:733a:df63
2024/02/04
0
1
Сэтгүүлч гэгч боловсроог үй,соёлгүй, шантаажлаг ч хогийн юинуудыг шоронд ойрхон байлгах хэрэгтэй
Хариулах
66.181.182.61
2024/02/04
0
0
Энхбаяраас өмнө Өнөрцэцэг сэтгүүлч бүр ардаа хариуцан хамгаалдаг намтай, компанитай, хаалтын гэрээтэй гэж Эмээлтийн Хятадын өмхийрсөн формалины уусмалд хадгалсан махыг чанаж идэж байгаа дүр үзүүлж, мөнгө хийж байхдааулс даяар зарласан шдээ, Өнөрцэцэг эхлээд уучлал гуйх байхас
Хариулах
Шинэ мэдээ
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 2 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 4 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 5 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 6 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 6 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 6 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог 23 цагийн өмнө
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр
УИХ-ын чуулган лхагва гарагт хаалтаа хийнэ Өчигдөр
Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр