Цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гараад байна

Н.Мижидмаа
2024/03/27

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас мэдээлэл ирүүлжээ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэж зарим хэсгийн цахилгааны шугамд гэмтэл гарсан байна. Мэдээлэлд:

“70047004 утас ачаалалтай байгаа тул тасралтаас бусад мэдээлэл лавлагааг Чатбот автоматаас авна уу. Нийслэлд их хэмжээний цас орж, шуурч байгаагаас цахилгаан дамжуулах агаарын шугамуудад гэмтэл гарч, БЗД-ийн Цайз, Алтан-Өлгий, Газарчин, СБД, ЧД-ийн Зуслан чиглэлийн Ар согоот, Гоодой, Согоот, Сурагчийн гудамжууд, СХД-ийн Ханын материал, Тоосгоны гудамжууд, Их, Бага Наран орчмоор тасралт гараад байна. Гэмтлийг устгахаар шуурхай үйлчилгээний бригадууд ажиллаж байна.

Энэ цагийн байдлаар УБЦТС ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд нийт 20 мэргэжилтэн хэрэглэгчдийн дуудлагад хариу өгч ажиллаж байна. 
Өглөө 08 цагаас хойш нийт 1119 хэрэглэгчийн хандалт авсны 790 хэрэглэгчийн дуудлагад хариу өгч, нийт дуудлагын 30 орчим хувьд ачааллын улмаас хариу өгч чадаагүй байна. 
Цахилгааны төлбөр, дансны мэдээлэл зэрэг мэдээллийг манай Чатбот, my.tog.mn вэб, цахилгаан хэрэглэгч апп-ээр авах боломжийг ашиглахыг зөвлөе" гэжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэж байна 30 минутын өмнө
Өнөөдөр 1024 бөхийн барилдааны бүртгэл эхэлнэ 2 цагийн өмнө
Нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 3 цагийн өмнө
“Дэлхийн адууны өдөр”ийг олон улсын хэмжээнд тэмдэглэнэ Өчигдөр
​“Playtime” хөгжмийн фестивальд 209 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа Өчигдөр
Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ Өчигдөр
Улаанбаатар хот +25 градус дулаан байна Өчигдөр
Голын усны түвшин 5-15 см давжээ Өчигдөр
Ахмадууд: Үе шаттайгаар тэтгэвэр нэмсэн Н.Учралын засгийн газарт баярлаж байна 2026/07/04
Т.Аубакир: Ахмадын тэтгэвэр 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдэнэ 2026/07/04
Өнөөдөр зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/04
Төрийн албан хаагчдын төрийн албаны өдөр тохиож байна 2026/07/03
12 Хөдөлмөрийн баатрыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ 2026/07/03
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ 2026/07/03
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/03
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 2026/07/02
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2026/07/02
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 2026/07/02
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2026/07/02
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2026/07/02