Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Монгол түмний эв нэгдэл, төрт ёс, өв уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХААН Банк бүх төрлийн кредит карт эзэмшигч харилцагчдадаа зориулан урамшуулалт аян зарлалаа. 

2026 оны 7-р сарын 1-нээс 31-ний өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны хугацаанд та кредит картаа DiGi Pay аппликэйшнд холбож, сонгогдсон байгууллагуудад QR кодоор төлбөрөө хийснээр үнийн дүнгийн 10 хувийг буцаан авах боломжтой.

1. АЯНД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

  • ХААН Банкны кредит картаа DiGi Pay аппликэйшнд холбоно.
  • Сонгогдсон байгууллагын ХААН Банкны ПОС төхөөрөмж дээр DiGi Pay аппликэйшний QR цэсээр төлбөрөө төлнө.

Жишээлбэл, харилцагч та DiGi Pay-д холбосон Glamour кредит картаараа Оргил сүлжээ дэлгүүрт нийлбэр дүнгээр 1,000,000 төгрөгийн худалдан авалт хийснээр 100,000 төгрөгийг буцаан авна гэсэн үг юм.

2. БУЦААН ОЛГОЛТЫН НӨХЦӨЛ

  • Нийт худалдан авалтын гүйлгээний доод дүн: 1,000,000₮
  • Нийт худалдан авалтын гүйлгээний дээд дүн: 3,000,000₮
  • Нэг харилцагчид олгох буцаан олголтын доод дүн: 100,000₮
  • Нэг харилцагчид олгох буцаан олголтын дээд дүн: 300,000₮

Буцаан олголтыг 2026 оны 8-р сарын 3-ны өдөр харилцагчийн харилцах дансанд шилжүүлнэ.

3. БУЦААН ОЛГОЛТТОЙ БАЙГУУЛЛАГУУД

  • Горгаз – бүх шатахуун түгээх станц
  • Дашваанжил – бүх шатахуун түгээх станц
  • Миний сүлжээ дэлгүүр – бүх салбар
  • Номин супермаркет – бүх салбар
  • Оргил сүлжээ дэлгүүр – бүх салбар
  • Тэс петролиум – бүх шатахуун түгээх станц

АНХААРАХ ЗҮЙЛС

  • Байгууллагын кредит картаар хийсэн гүйлгээ урамшуулалд хамрагдахгүй.
  • ПОС төхөөрөмжид биет кредит картаа уншуулж хийсэн төлбөрт буцаан олголт тооцохгүй бөгөөд зөвхөн DiGi Pay аппликэйшнээр QR уншуулан хийсэн гүйлгээнд урамшуулал үйлчилнэ.

4. КРЕДИТ КАРТ ЗАХИАЛАХ ЗААВАР

Хэрэв та ХААН Банкны кредит картгүй бол цалингийн орлогоор судлуулах, эсвэл хадгаламж барьцаалсан кредит картыг цахимаар хялбар захиалан авах боломжтой. Цалингийн орлогоор судлуулах кредит карт захиалах заавартай ЭНД, харин хадгаламж барьцаалсан кредит карт захиалах заавартай ЭНД дарж танилцаарай.

Мөн DiGi Pay аппликэйшнийг гар утсандаа хараахан суулгаагүй бол ЭНД дарж татан авч, кредит картаа холбоод 10%-ийн буцаан олголттой урамшуулалт аяндаа амжиж оролцоорой.

Сайхан наадаарай!


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 1 цагийн өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 2 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 3 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 3 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 3 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 5 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 9 цагийн өмнө
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 9 цагийн өмнө
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 9 цагийн өмнө
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ Өчигдөр
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2026/06/30
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 2026/06/30