Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ

Б.Хонгорзул
1 цагийн өмнө

Тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн
хууль, тогтоолын төслийн Улсын Их Хурал(УИХ)-ын чуулганаар хэлэлцэж байна.
Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор эмч нарын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид
хандан хүсэлт гаргалаа.
Уг хүсэлтэд "Эрүүл мэндийн ойлголтыг бүхэлд нь үгүй хийж, бидний өмнө тулгамддаг хамгийн
ноцтой асуудал бол бүх төрлийн тамхинд донтох явдал. Тэр дундаа зохицуулалтгүй байгаа, хууль
эрх зүйн орчин нь бүрдээгүй электрон тамхины хэрэглээ хэрээс хэтэрч, ирээдүй маань никотиноос
хамааралтай болсон нь хамгийн ихээр сэтгэл зовоож байгаа юм. ЕБС-ийн сурагчдын бараг 80
хувийнх нь уушгины багтаамж муу байгаа нь зарим судалгаагаар гарч байна. Тэд электрон тамхи
хэрэглэж байгаа нь үүний томоохон шалтгаан болж байна.
Тамхи импортлогч компаниуд улс орны хувьд татвар чухал, чангарсан бодлого далд эдийн засгийг
өөгшүүлнэ гэж анхааруулан заналхийлж байгаа мэт аймшиггүйгээр мэдэгдэл хийдэг улс оронд бид
амьдарч байна. Хорт зуршлыг өдөөдөг хортой бүтээгдэхүүн улс орондоо оруулж ирдэг улсууд ийм
том дуугардаг байх нь цөөхөн монголчуудын ирээдүйд тун халтай.
Монгол төрийн тэргүүн, эв нэгдлийг илэрхийлэгч эрхэм Ерөнхийлөгч танаа,
Эрүүл монгол хүний төлөө, ирээдүй хойч үеийнхээ төлөө эрх ашигт дөрлөгдсөн талуудад
чөдөр болж, эрүүл мэндээ эрхэмлэж байгаа хүмүүст дэм болж, төр түшигч нарт ухаалаг
шийдвэр гаргах ёстойг чиглүүлж өгнө үү" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Кредит картаараа төлбөр тооцоо хийж, 10%-ийн буцаан олголттой наадъя 24 минутын өмнө
Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ЭМЧ НАР Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт илгээлээ 1 цагийн өмнө
Нийт шүүгчийн хуралдаан боллоо 1 цагийн өмнө
ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга 2 цагийн өмнө
​“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ 2 цагийн өмнө
ЗГ: Цагийн ажил хийж байгаа оюутнуудыг НДШ-ээс чөлөөлнө 4 цагийн өмнө
Ж.Баярмаа: Гишүүн болсон жилээ цэнгэлдэхэд очоод эвгүй мэдрэмж төрсөн 7 цагийн өмнө
ХАБ хангаагүйгээс үүдэн гурван хүүхдийн аав хорвоогоос явлаа 8 цагийн өмнө
Энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв 8 цагийн өмнө
Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15,508-д хүрчээ Өчигдөр
Монгол Улс аялал жуулчлалын өсөлтөөрөө дэлхийд дөрөвдүгээрт жагслаа Өчигдөр
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ Өчигдөр
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2026/06/30
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2026/06/30
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 2026/06/30