Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин “Буян-Од” ХХК-ийн санаачилгаар Даланзадгад суманд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хамтран ажиллах Санамж бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар, “Буян-Од” ХХК 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар Даланзадгад суманд ажиллаж, “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг эхлүүллээ.

“Буян-Од” ХХК нь “Говь Хангай төгөл” цэцэрлэгт хүрээлэнд 14 га талбайд улиас, хайлаас, агч зэрэг модны 4,000 суулгацыг өөрийн зардлаар тарьж, арчилгаа, усалгааны ажлыг Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газар хариуцах юм.

Тус компани нь 2000 оноос эхлэн 40 сая тарьц ургуулснаас 30 гаруй сая тарьцыг ойжуулалтад шилжүүлж, 10 орчим сая тарьцыг зах зээлд нийлүүлсэн байна.

Арчилгаа, усалгааг чанартай гүйцэтгэж чадвал хангайн бүсэд бойжуулсан моддын суулгацыг говийн хөрсөнд ургуулах боломжтой гэж үзэж буйгаа “Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал В.Буянтогтох онцоллоо.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин энэхүү санаачилгыг гаргасан “Буян-Од” ХХК-ийн хамт олон, санаачилгыг дэмжин бодит ажил болох нөхцөлийг бүрдүүлсэн Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлж, амжилт хүслээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 19 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 16 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 17 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 23 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр