Өвөрхангай аймаг, Тарагт сум. Их булаг багийн “Их уул цэргийн хүрээ, Хонин цохио” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд 10 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ 07.29-ний өдрийн 17:00 цагийн орчим аянга бууж, мал хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 21:00 цагт хүлээн авсан. 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. 07.30-ны өдөр сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулна.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна