Дундговь аймгийн МАН-ын даргаар С.Мөнхчулуун томилогдож, ажлаа хүлээн авчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа: “Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэхээр намын дарга, Ерөнхий сайдаас томилолт аваад, намын журмын нөхдийн итгэлийг хүлээж уугуул нутаг Дундговь аймгийнхаа МАН-ын даргын хариуцлагатай үүргийг хүлээж авлаа.
Дундговь аймгийнхаа хөгжлийг хурдасгахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно оо.
Дундговьчууд минь дэмжээрэй, нутгаа хамтдаа хөгжүүлье” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна