Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх дулааны магистралийг шинэчлэх ажлыг энэ сарын 15-нд дуусгана

Н.Мижидмаа
2024/09/11

Эрчим хүчний яам болон Дэлхийн банк хамтран дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой, 950 метр болгон өргөтгөн шинэчилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү, Эрчим хүчний яамны дэргэдэх "Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр нар тус байршилд ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү гүйцэтгэгч компанид есдүгээр сарын 15-аас өмнө шугам хоолойн засвар, шинэчлэлийн ажлыг дуусгахыг үүрэг болгов.

“Рутан” ХХК-ийн захирал П.Бямбабаатар:

- Газар ухалтын үеэр зураг төсөлд байхгүй газар доорх кабелийн утас болон бохирын хоолой гарч ирсэн. Манай ажилчид зарим тохиолдолд гараар ухаж, магистрал шугамд таарсан аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр хичээж ажиллаж байгаа. Иргэдэд хандаж хэлэхэд хонгилын систем хийж байгаа учир газар доорх зогсолтгүйгээр үргэлжилж байна. Улаанбаатар хотын шугам сүлжээг одоо байгаагаас илүү олон улсын стандартад нийцүүлэх гэж хийж байгаа өргөн хэмжээний ажил гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна. 

Эрчим хүчний яамны дэргэдэх “Дулааны үр ашгийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэгжийн дулааны ахлах инженер Н.Мэндбаяр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх 950 метр хос шугамыг шинэчлэх ажлыг Дэлхийн банкны санхүүжилтээр хийж буй. Бид тендерийг хоёр жилийн өмнөөс зарлаж, энэ жилээс ажлаа эхлүүлсэн. Зуны богино сарын хугацаанд хотын төвийн А бүсэд 30-60 жилийн насжилттай шугамыг бүрэн шинэчлэх ажилд хүндрэл бэрхшээл багагүй учирч байна. Гэсэн хэдий ч хугацаандаа амжиж дулаанаа өгөхөөр хичээж ажиллаж байна” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 1 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 2 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 3 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 3 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 19 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 19 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 20 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 21 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр