Б.СЭМЖИДМАА: БГД-ийн 9-р хорооны иргэд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авдаг боллоо


Өнөөдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Цогцолбор барилга” ашиглалтад орж, иргэд тав тухтай орчинд өрхийн эрүүл мэнд, цагдаа, төрийн анхан шатны үйлчилгээг авах боломжтой боллоо.

Цогцолборын нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Сэмжидмаа, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, 9 дүгээр хорооны Засаг дарга Т.Чимгээ болон бусад албаныхан, иргэд оролцлоо.

Үйл ажиллагааг нээж, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд анх энэ барилгын шавыг тавьж байлаа. Өнгөрсөн хугацаанд коронавирусийн цар тахал, зарим асуудлаас үүдэж барилгын ажил саатсан хэдий ч бид хамтдаа хичээсний үр дүнд өнөөдөр төрийн анхан шатны бүхий л үйлчилгээг иргэд хаяанаасаа, тав тухтай орчинд авах боломжтой боллоо. Өмнө нь тус хороо орон сууцны нэг давхарт үйл ажиллагаагаа явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлдэг байсан бол Цогцолбор барилгад өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, хороо үйл ажиллагаагаа явуулахаас гадна ахмадуудад чиглэсэн олон ажлууд хийгдэх юм. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах тусам цаг хугацаа хэмнэх, төрийн үйлчилгээ хүртээмжтэй болдог. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “20 минутын хот”-ын эхлэл энд тавигдаж байна гэж хэлж болохоор байна.  

Тус хороо нь дахин төлөвлөлтийн ажил ид өрнөж байгаа учраас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3000 иргэн шинээр нэмэгдэж, 10,000 орчим иргэнтэй болсон. Тиймээс Цогцолбор барилгыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байсан.

Юуны түрүүнд барилгын ажлыг чанартайгаар хийж гүйцэтгэсэн “Эй ди констракшн” ХХК болон хорооны Засаг дарга, Дүүргийн Засаг дарга нартаа талархал илэрхийлье.” гэдгийг онцолж байлаа.

Arslan.mn

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Т.Чимгээ:

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Цогцолбор барилга” маань ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус барилгыг 16.5м x13.0м хэмжээтэй, зоорьтой 4 давхар байхаар төлөвлөж гүйцэтгэсэн бөгөөд цагдаа, өрхийн эмнэлэг, хорооны үйлчилгээг иргэд нэг дороос авах боломжтой болсон. Өмнө нь бид орон сууцны нэг давхарт байрлаж ажилладаг байсан бол өнөөдөр тус барилга ашиглалтад орсноор ажилчид маань цэвэрхэн, тухтай орчинд ажиллаж, иргэдэд тусламж, үйлчилгээгээ үзүүлэх боломжтой боллоо. Үүнийгээ дагаад төрийн үйлчилгээ ч мөн сайжрах болно. Энэ ташрамд барилгын шав тавьсан өдрөөс хойш хамт зүтгэсэн БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон Дүүргийн Засаг дарга Б.Сумъяабаатар, хорооны Засаг дарга болон барилгын компанийхандаа талархал илэрхийлье.

Цогцолбор барилгад үйл ажиллагаагаа эрхэлж буй өрхийн эмнэлэг маань шинээр хүүхдийн шүдний кабинет, Эрчимт эмчилгээний кабинеттай болсон. Ингэснээр иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойроос авах боломжтой боллоо.

Arslan.mn

Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Д.Цэрэнбат:

Өнөөдөр бидний амьдралд маш сайхан өдөр тохиож байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх маш тохилог байртай болж байгаадаа баяртай байна. Тус хорооноос найман настай хүүхдээс эхлүүлээд наян настай буурлууд ч үйлчилгээ авах боломжтой юм байна. Энэ ажлыг идэвх санаачилга гаргаж хийсэн БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа болон бусад хамтран ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засварын хүрээнд өнөөдрөөс зам хаана 47 минутын өмнө
Пи Си Молл ХХК "ТОП 100 аж ахуйн нэгж"-ийн дахин шалгарлаа 1 цагийн өмнө
Толгойтын спорт цогцолборын барилгын ажил 75 хувьтай байна 1 цагийн өмнө
​“Нэткапитал Финанс Корпораци” Монгол Улсын ТОП 100 ААН‑ийн нэгээр шалгарч, салбартаа тэргүүллээ 1 цагийн өмнө
Ерөө голд нэг иргэн живж, амиа алджээ 3 цагийн өмнө
ТБХ:Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ 4 цагийн өмнө
Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянгыг давжээ 4 цагийн өмнө
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 4 цагийн өмнө
​Алдарт Yoshinoya сүлжээ тав дахь салбараа ITC төвд нээлээ 5 цагийн өмнө
Ц.Оюунсүрэн: Миний хань О.Гантулга, дүү Ц.Содномдоржтой улсын наадамд хоёр удаа таарч барилдсан 6 цагийн өмнө
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 6 цагийн өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 19 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 22 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 22 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 23 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 23 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа Өчигдөр
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр Өчигдөр
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна Өчигдөр
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ Өчигдөр