УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Элчин сайд К.Смитийг хүлээн авч уулзав


Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг өчигдөр (2024.10.22) хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Австралийн Парламентын Сенатын Танхимын Ерөнхийлөгч С.Лаянсын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг цохон тэмдэглэв.


 

Цаашид хоёр талын харилцааны түвшинг шат ахиулж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн аливаа санаачилга, бодлогыг парламентын зүгээс дэмжиж ажиллахаа тэрбээр илэрхийлэв.

Элчин сайд К.Смит Австрали Улс нь сэргээгдэх эрчим хүч, цэвэр эрчим хүчний туршлага, технологийг экспортлох замаар бүс нутгийн эрчим хүчний шилжилтийг дэмжин ажиллаж байгааг мэдээлэв. Монгол Улсын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид удахгүй Сидней хотноо болох Олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож, уул уурхай, хөрөнгө оруулалтын орчны талаар тусгай арга хэмжээ зохион байгуулах гэж байгааг сайшааж, энэхүү арга хэмжээнд өөрийн биеэр оролцож, Монгол Улсыг сурталчлан таниулах, цаашлаад хоёр талын эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд илэрхийлэв. 

Түүнчлэн,  иргэд хоорондын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаатай холбогдуулан хоёр улсын хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр, Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг тус тус байгуулахаар ажиллаж байгаа нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хоёр талын харилцааны эрх зүйн орчныг бүрэлдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 18 минутын өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 49 минутын өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 52 минутын өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 16 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 16 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 17 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 18 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 19 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 21 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 21 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 23 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр