ЭХҮХ: Эрчим хүчний салбарыг удирдлагын босоо хэлбэрт оруулна

Б.Нямхүү
2024/10/30

Эрчим хүчний салбар жил бүр алдагдалтай ажиллаж мөн тоног төхөөрөмжүүд нь хуучирч хэзээ мөдгүй зогсож болзошгүй байдалд хүрч дулаан, цахилгааны үнэ тарифыг нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой Эрчим хүчний хорооноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны дэд дарга М.Энхцэцэг: Эрчим хүчний реформын хуулийн шинэчлэлтийн асуудал хэлэлцэж байна.

Эрчим хүчний хууль 2001 онд батлагдаж рефомыг анх удаа хийсэн. Тэр үед дөрвөн төрлийн зорилготойгоор хийсэн.

1.Бүтцийн өөрчлөлт хийх. Босоо бүтэцтэй байсан эрчим хүчний компанийг хэвтээ бүтэцтэй болгож дамжуулах, түгээх, үйлдвэрлэгч гээд олон компани болгон салгах

2. Эрчим хүчний зохицуулах хороог байгуулж, үнэ тарифыг хараат бус байдлаар зохицуулах

3. Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж бизнесийн хүнд суртлыг алга болгох

4. Өрсөлдөөнийг бий болгох

Өрсөлдөөн бий болсноор тухайн цаг үед байж болох хамгийн бага үнэ тогтоогддог.  Хэрэглэгчээ дээдэлдэг, чанартай үйлчилгээ үзүүлдэг болохыг олон улсын туршлага нотолсон. Үүнийг хэрэгжүүлэх ёстой байсан гэвч энэ зорилгыг хэрэгжүүлж чадалгүй 24 жил өнгөрсөн байна.

Энэхүү реформыг хэрэгжүүлж чадаагүй олон шалтгаан нь улс төрийн оролцоо өндөр байсан. Ихэнх компаниуд төрийн өмчид байсан. Энэ шалтгаануудаас үүдэн эрчим хүчний салбар хямралынхаа дээд цэгт ирсэн байна. Тиймээс бид хуулийг шинэчилж, реформ II-ийг хийх зайлшгүй шаардлага тулгараад байна.

Энэхүү хуулийн тэргүүн зорилт бол:

  • Үйлдвэрлэгч нарт өрсөлдөөнийг бий болгох
  • Хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх
  • Дэлхий дахин дэлхийн дулааралтай холбоотой “ногоон шилжилт” рүү явж байна. Тиймээс бид хуулийг шинэчилж “ногоон шилжилт”-ийг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
  • Удирдлагын босоо хэлбэрийг засаж залруулах
  • Эрчим хүчний зохицуулах газрын хараат бус байдлыг дээшлүүлнэ.

Ийнхүү таван зорилт дэвшүүлэн хуулийн ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Энэхүү ажилдаа шамдан орж хоёр долоо хоногийг өнгөрөөж байна.

Хууль шинэчлэхийн тулд хууль хэрэгжээд ямар үр дагаврыг нийгэмд бий болгож байгааг гаргаж ирэх үнэлгээний ажил хийгддэг. Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд хуулийн заалт бүрээр нь хэрэгжсэн болон хэрэгжээгүйгээр нь үнэлгээ хийнэ.

Хоёрдугаар чухал асуудал бол хууль маш товчхон ерөнхий байснаараа хуулиас давсан журам бодит амьдрал дээр их болсон. Захын дарга хуулиас давсан журам батлаад хүнээс мөнгө хураагаад сууж байна. Тиймээс энэ салбарт байгаа бүх журмыг татан авч судлаад, ямар заалтыг хууль руу шигтгэж өгч болох, ямар заалтыг журмаас өөр аргаар шийдэх боломжгүй гэдгийг тодорхойлох нь нэг том ажил" гэлээ.


 


0
angry
0
care
2
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 24 минутын өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 2 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 3 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 3 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 5 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 5 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 5 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 6 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 6 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 7 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 7 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 7 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 9 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 2200 боллоо Өчигдөр