С.Цэнгүүн: Эрчим хүчний реформ зөвхөн салбарын асуудал биш, тусгаар тогтнолтой холбоотой

Б.Нямхүү
2024/10/30

Эрчим хүчний дараагийн реформыг хийхээр шийдвэр гаргах түвшинд хэлэлцэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний хорооноос мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Эрчим хүчний реформыг УИХ-ын 126 гишүүнээс 103 гишүүн гарын үсэг зурж, дэмжихээр болсон. Энэ нь парламентын 80 хувьд тэнцэж байна. Эрчим хүчний реформ явагдсанаар, суурь салбар хөгжиж Монгол Улсын хөгжлийн бодлого тодорхойлогдоно. Үүний хажуугаар УИХ-ын гишүүд Эрчим хүчний үндэсний хороо дээр анхаарч ажиллах хэрэгтэй. 

Бид ганцхан үнэ тарифтай холбоотой асуудлаар дэмжээгүй энэ эрчим хүчний салбарын реформыг цогцоор хийхийн тулд дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийлж байна. УИХ-ын гишүүд хяналт шалгалтын үүргээ биелүүлж эрчим хүчний салбарт байгаа он удаан жил бүтцээрээ шинэчлээгүй асуудал дээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийлж, зорилтыг хэрэгжүүлээд ажиллаж байна. Засгийн газарт шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа сайд нар сайн гүйцэтгэлтэй, хурдтайгаар энэ шинэчлэлтийг хийгээсэй хэмээн хүсэж байна. Эрчим хүчний реформ гэдэг зөвхөн энэ салбарын асуудал биш, бүх салбаруудад нөлөөтэй учир маш том агуулгаар Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой зүйл" гэлээ. 



6
angry
1
care
1
haha
5
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 58 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 17 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 18 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 18 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 19 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 23 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна Өчигдөр
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр