З.Санждорж нарт холбогдох шүүх хурал хойшиллоо

Б.Нямсүрэн
2025/01/16

Эх орноосоо урваж, гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан З.Санждорж, Д.Бямбажав нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.16/ товлогдсон. Гэвч шүүгч хэргийн материалтай танилцана гэх шалтгаанаар шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшилсон байна. Өмнө нь хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны аравдугаар сарын 29, арваннэгдүгээр сарын 28, арванхоёрдугаар сарын 19-нд хаалттай хийхээр товлосон ч гурван удаа хойшлогдсон байдаг. 

Хэргийг тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.29/ Монгол Улсад тагнуул хийж байсан гадаадын нэг иргэн болон эх орноосоо урвасан гэх иргэдийг баривчилж, саатуулсан талаар мэдээлж байсан юм. Тэднийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.4.1 зүйл ангиар яллажээ.



0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өрхийн эмнэлгүүд 10:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна 33 минутын өмнө
Танилц: Түүхэн ойтой аймаг, сумын баяр наадмын тов гарчээ 38 минутын өмнө
Сүүлийн хоёр хоногт усны ослоор таван иргэн амь насаа алджээ 51 минутын өмнө
Улсын арслан Э.Батмагнай 76 жилийн дараа их түүхийг бүтээв 2 цагийн өмнө
Шөвгөрсөн бөхчүүд чимэг нэмлээ 2 цагийн өмнө
​Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12,212 боллоо 3 цагийн өмнө
Эрчим хүчний гудамжны авто замыг хаана 3 цагийн өмнө
Э.Батмагнайг “Галхонгор” ХХК хоёр өрөө байраар мялаалаа 3 цагийн өмнө
Нийслэлд бороо орно 3 цагийн өмнө
Уяачдын наадамд манлай уяач М.Цэрэнжавын хүрэн халзан түрүүллээ Өчигдөр
Томоохон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см-ээр нэмэгдсэн байна Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Архангай, Өвөрхангай, Булганы залгаа нутгаар аадар бороотой Өчигдөр
Гачууртад шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо Өчигдөр
У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог Өчигдөр
Улаанбаатарт оройдоо дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Баяр наадмын үеэр 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна 2025/07/11
ОБЕГ: ​Хүй долоон худагт автомашин шатаж, галыг шуурхай унтраасан 2025/07/11
​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ 2025/07/11
Наадмын амралтаар хоолны хордлогоос сэргийлэхийг ХӨСҮТ-өөс зөвлөж байна 2025/07/11
Хурдан азарганууд гараанаас мордлоо 2025/07/11