Насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэж байна

Б.Нямсүрэн
2025/01/23

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр /2025.01.22/ хуралдаж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үр дүнгийн талаар танилцууллаа. Нэгдүгээр сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна. Үүний 695 460 буюу 43.6 хувь нь эрэгтэй, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.

Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМДС/-гаас эрт илрүүлгийн гүйцэтгэлийн зардалд,

  • 2022 онд 16.4 тэрбум төгрөг,
  • 2023 онд 42.6 тэрбум төгрөг олгосон байна.

Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36 хувь буюу 290175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна.

Харин насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ.

Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд онцоллоо. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371-д хорт хавдар шинээр оношлогдсон байна.

ЭМЯ-наас 2024 оны 12 дугаар сард зохион байгуулсан үндэсний хэлэлцүүлгээс цаашид “Эрт илрүүлэг 2.0”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарчээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 13 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 16 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо 18 цагийн өмнө
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо 18 цагийн өмнө
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цагийн өмнө
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана 21 цагийн өмнө
Улаанбатарт +28 градус дулаан 21 цагийн өмнө
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ Өчигдөр
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ Өчигдөр
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр
Нийслэлд бага зэргийн бороо орно Өчигдөр
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17
"Pop Mart International" компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ 2025/07/17
Ирэх есдүгээр сараас хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг худалдаалж эхэлнэ 2025/07/17
Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хаана 2025/07/17