Б.Янжиндулам: Хөлөө ачиж суух нь аарцаг, 12 нугалаа гэдсэнд сөрөг нөлөөтэй

Б.Нямсүрэн
2025/01/28

Бариач Б.Янжиндуламтай хүмүүсийн  түгээмэл өвчлөлын талаар  ярилцлаа.

-Одоо үед бариач олон болсон. Бусад бариачаас ялгагдах тал нь юу вэ?

-Зангирал, судасны бөглөрөл, үений шохойжилтыг өөрт нь мэдрүүлдэг. Учир нь бариа дуусахад тэдгээр шинж тэмдэг байхгүй болно. Энэ нь өөрт мэдэгдэх нь шууд үр дүн. Хүмүүс олон эмчид үзүүлж, бариач нараар бариулаад итгэл нь буурсан ирдэг. Үр дүнгүй гэсэн сэтгэл зүйтэйгээр эмчлүүлэхээр эдгэж байгаа нь өөрт мэдрэгддэггүй. Тиймээс бариа эхлэхээс өмнө өөрт нь мэдрүүлчхээд дуусаад байхгүй болсон гэдгийг нь харуулах жишээтэй. Анагаахаар оношлогдохгүй, эдгэрэхгүй байгаа өвчин бариа заслаар оношлогдох тохиолдол бий. Тухайлбал, судасны бөглөрөл тодорхой оношлогдоно. Анагаах мэдрэлийн судас дарагдсан, мэдрэл дагаж өвдөж байна, насных гэсэн онош тавьдаг.

-Бариагаар зангирлыг хэрхэн эмчилдэг вэ?

-Зангирал үүсэж байгаагаа хүн мэддэггүй. Бие дээр бие ургасан мэт зангирал үүснэ. Зангирал хүүхэд байхаас үүсэх нь бий. Зангилааг сэмлэж задална. Задарч байгаа хэсэг нь хөхөрнө. Зангилаа задарснаар гар чөлөөтэй болдог. Зангилааны улмаас шөрмөс, судас дарагдана.  

-Ямар нэг өвчнөөр өвчлөхгүй байхын тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хүн сэтгэл зүйгээ хянах чухал. Хайр халамжид байдаг, биеэ сайн анхаардаг хүмүүс зангирал багатай байдаг. Сэтгэл зүй нь тогтворгүй, нойргүй удаан явсан, санаа зовнилтой хүн зангирал их үүсдэг. Тэдгээр хүмүүсийн гомдлын цэг нь зангирсан байх жишээтэй. Тэдэнд хандаж “Ийм их гомдол тээж болохгүй. Энэ гомдлоо гаргахгүй бол сэтгэлийн блок арилахгүй” гэж зөвлөдөг. Хүн гомдол их тээгээд ирэхээр нэг хэсэг нь өвдөггүй, шилжээд энэ тэнд нь өвдөнө. Яг тодорхой оношлогдох өвчингүй өвдөөд байдаг. Ийм хүмүүс их ирдэг дээ.

-Мэдээж хүний сэтгэл зүйд олон зүйл нөлөөлж байгаа. Сэтгэл гутралд орсон хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Шөнө нойр хүрэхгүй байгаа хүмүүс стресс ихтэй байна гэсэн үг. Үүнд нийгэм нөлөөлж буй. Маргаашдаа санаа зовсон хүмүүс унтахдаа цаг тутам сэрдэг. Энэ нь тархиа гүйцэд амрахгүй байгаагийн илрэл. Сэтгэл зүйгээс шалтгаалсан өвчлөл 80 хувийг эзэлж байна. Тархи, нуруу нугасаа бэртээсэн хүмүүс сэтгэл зүйн өвдөлттэй хүмүүсээс арай илүү байдаг. Бариа хийх нь гарын мэдрэмж их шаардана. Анагаах, уламжлалтын ном судлаад  дагаж хийх, гараараа  мэдрэх хоёр ялгаатай.  Гараараа мэдрэх нь зангилаа, мэдрэлийн судсыг нэг бүрчлэн мэдэрч анагаадаг. Өмнө нь нуруу, булчинг түлхүү барьдаг байсан.  Жил ирэх тусам ур чадвар маань нэмэгдсээр өнөөдөр олон эд эрхтэнг бариагаар эмчилдэг болсон.

-Нурууны мурийлтад юу нөлөөлдөг вэ. Юун дээр анхаарах чухал бол?

-Хүний биед үүсэх асуудал хүзүүнээс үүснэ. Хүзүүний шохойжилттой хүн их ирдэг. Хүзүүний суулт, шохойжилтод хэвшмэл байдал нөлөөлнө. Нэг өдрийн ихэнх хугацааг хүн унтахдаа өнгөрүүлдэг. Эрүү мөр хоёроо нийлүүлж унтахад дунд нь шохойжилт үүсдэг. Эгэмний хонхорхойд шохойжилт үүсэхээр гар бадайрах, чинэрэх, мэдээ алдах шинж тэмдэг илэрнэ. Тухайлбал, хүмүүс гар даагдахгүй байна гээд эмнэлэгт очиж үзүүлдэг. Эмнэлгээс мэдрэл дагасан өвдөлт гэж оношилдог. Энэ нь шохойжилт үүссэн учраас мэдрэл дагаж өвдөнө. Хүзүүнээс шалтгаалж нуруу далийлт үүсдэг. Суугаа ажил эрхэлдэг хүмүүс хүзүүндээ анхаарах хэрэгтэй. Тэд мөрөө урагш татаж суух нь түгээмэл. Нуруугаа түгжээд, мөр зэх  суухыг зөвлөмөөр байна.  Ингэснээр нуруунд чилэлт, цүлхэлт  үүсэхгүй. Буруу сууснаар зангирал үүснэ, нурууны булчин дээшээ хөөрч хуянтай болно. Хөлөө ачиж суух нь аарцаг далийх, 12  нугалаа гэдсэнд нөлөөлнө. 

-Сүүлийн үед хүүхдүүдийн нурууны далийлт нэмэгдэж байна. Үүнийг бариагаар эмчлэх боломжтой юу?

-Нийтлэг барианд булчин суллах, бумба тавих үйлчилгээ орно. Хүүхдийн товойж гарч ирсэн судсыг хөөж барьдаг. Духнаас эхлээд судсыг нь хөөж шагайнд нь хүргэдэг. Хүүхэд амттан идээд цадчихдаг. Ингээд шим тэжээлтэй хоол иддэггүй. Гадуур бэлэн бүтээгдэхүүнээр хооллох нь буруу. Ходоодны асуудалтай, туранхай, нуруу далийсан хүүхдүүд ирж байна. Хүүхдийн нурууны далийлтийг эмчлэх боломжгүй. Учир нь нурууг булчин чангалж барьдаг. Гэвч ирж буй хүүхдүүд булчин махгүй учраас ясыг нь тэгшилсэн ч буцаад мурийна. Булчин суусан хүүхдийн нурууг засаж болно. Гэхдээ нурууны далийлтийг спортоор эмчлэх чухал. Эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавихыг зөвлөмөөр байна. 


0
angry
1
care
4
haha
5
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 59 минутын өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 2 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 5 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 6 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 8 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 8 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 9 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 22 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр