О.Мишээл: Иргэд түлшний хиймэл хомсдол үүсгээд байна

Б.Нямсүрэн
2025/02/21

Сайжруулсан шахмал түлшний эрэлт, нийлүүлтийн талаар "Тавантолгой түлш" компанийн Борлуулалт хариуцсан дарга О.Мишээлээс тодрууллаа.

-Сүүлийн үед иргэдэд тулгамдаж байгаа асуудлын нэг сайжруулсан шахмал түлшний олдоц. Сайжруулсан шахмал түлш олдоц  багассан нь юутай холбоотой вэ?
-Энэ долоо хоногийн даваа гарагаас сайжруулсан шахмал түлш борлуулах цэгүүдэд таван тонн түлш нийлүүлж эхэлсэн. Учир нь цаг агаар дулаарсан учраас нийлүүлтээ багасгасан юм. Үүнээс өмнө 10 тонноор нийлүүлж байсан. Өнөөдрөөс эхлээд нэг цэгт 10 тонн түлш нийлүүлсэн. Өмнөх өдрүүдэд тухайн нүүрс борлуулах цэгээс захиалгыг нь аваад хүргэлт хийсэн бөгөөд нийт 2300 тонн нүүрс борлуулалтын цэгүүдэд тараагдсан.
-Сар шинийн баяр дөхсөн байна. Үүнийг дагаад айл өрхийн түлшний хэмжээ нэмэгдэж байна уу?
-Энэ сарын 04-нөөс аж ахуй нэгжүүдэд ангилсан түлшийг зарах шийдвэр гарсан. Үүнийг 250 мянгаар борлуулахаар болсон. Үүнийг иргэд буруу ойлгоод хиймэл хомсдол үүсгээд байж мэднэ. Мөн цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим айлууд цахилгаан халаалтаа зуухаар сольж шахмал түлшний эрэлт өссөн. Цагаан сар болох гэж байгаа учраас гадуур хөдөлгөөн ихтэй байна. Үүнийг дагаад түгжрэл нэмэгдсэн. Замын ачааллаас шалтгаалж түргэн хугацаанд захиалсан нүүрсийг нь хүргэж чадахгүй байна. Энэ нь иргэдэд хүндрэл учруулж болох юм. 
-Өнөөдөр хэдэн дүүрэгт хэр хэмжээний түлш нийлүүлсэн бэ?
-Өнөөдрийн хувьд долоон дүүрэгт борлуулалтын 160 цэгт 1050 тонн түлш нийлүүлсэн. Баянзүрх дүүргийн 103 цэгт 710 тонн, Хан-Уул дүүргийн 33 цэгт 280 тонн, Сүхбаатар дүүргийн 37 цэг 235 тонн, Чингэлтэй дүүргийн 60 цэг 475 тонн, Баянгол дүүргийн 20 цэг 120 тонн, Налайх дүүргийн 26 цэг 135 тонн түлш нийлүүлэгдсэн. Нийтдээ 3005 тонн сайжруулсан түлшний захиалга орж ирсэн. 16 цагийн байдлаар 2100 тонн түлш борлуулалтын цэгт очсон. Үлдсэн нь үйлдвэрээсээ ачилтаа хийгээд цэгүүд рүү тараахаар ажиллаж байна.
-Асуудлыг урьдаас тооцоолох чухал. Үйлдвэрт сайжруулсан шахмал түлшний нөөц хэр байгаа вэ?
-Ямар нэгэн байдлаар эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тэрийгээ бид тооцоолоод 17 агуулахад 30 мянган тонн нөөцтэй байна. Харин үйлдвэрийн бүсэд 10 тонны нөөцтэй байгааг дуулгая. Өнгөрсөн жил манайх энэ үед 20 мянган тонн түлшний нөөцтэй байсан. Энэ жил 40 мянган тонн нөөцтэй байна.
-Сайжруулсан шахмал түлшний чанар анх гарч байсан үетэй харьцуулахад муудсан гэх нь бий. Чанараа хэрхэн шалгадаг вэ? 
-Үйлдвэрт түлшийг үйлдвэрлэнэ. Ингээд талбайд сайжруулсан шахмал түлш орлого болж гардаг. ТУЗ хяналт шалгалт хийгээд чанарын шаардлага хангасан байвал борлуулалтад гаргадаг.


7
angry
0
care
1
haha
1
liked
1
love
3
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 1 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 2 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 2 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 19 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 19 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 20 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 20 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 23 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр