1072 хувьцааны ногдол ашиг 80 мянга орчим хүнд тараагдаагүй байна

Б.Нямсүрэн
2025/03/13

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдэд байгалийн баялгийг тэгш шударгаар хүртэх эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комисс, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хамтран ажиллаж байна. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал М.Энхсайхан, Захиргаа, хууль эрх зүй, санхүүгийн газрын захирал Ж.Амарсайхан нар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны ноогдол ашгийг ямар нэгэн шалтгаанаар аваагүй, бүртгэл судалгаанд огт хамрагдаагүй иргэдийн судалгааг гаргаж, иргэн бүр ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд дээрх байгууллагын удирдлагууд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сургалт, нийгэм, сэтгэлзүйн хэлтсийн дарга Т.Галбадрах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэл зүй хариуцсан дэд захирал Н.Оюунчимэг болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангид ял эдэлж байгаа 1072 хувьцааны ноогдол ашиг авч байгаагүй хоригдлын бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж, цаашид асрамжийн газар, хилийн чанад дахь ноогдол ашиг аваагүй иргэдийг олж тогтоох, иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.


9
angry
1
care
1
haha
4
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын оюутны эмэгтэй баг Польштой тоглоно 14 цагийн өмнө
БЗД-ийн 25 дугаар хороонд зам хаана 17 цагийн өмнө
Математикийн 66 дугаар олимпиадад Монголын тамирчид амжилттай оролцлоо 19 цагийн өмнө
БНЭУ-д шавилан сууж буй лам суралцагчдын төгсөлтийн баяр боллоо 19 цагийн өмнө
Ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 19 цагийн өмнө
Маргаашаас дараах 20 байршилд халуун ус хязгаарлана 22 цагийн өмнө
Улаанбатарт +28 градус дулаан 22 цагийн өмнө
Зарим зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ Өчигдөр
Э.Батмагнайд "Эм Си Эс" групп нэг тэрбум төгрөгөө гардуулжээ Өчигдөр
Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12505 хүрлээ Өчигдөр
Намрын ээлжит чуулганаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ Өчигдөр
Нийслэлд бага зэргийн бороо орно Өчигдөр
Залилах гэмт хэргийн 50 хувь нь телеграм орчинд үйлдэгджээ 2025/07/17
Н.Золбоо: Хонгор нутгаас 76 жилийн дараа Монгол Улсын арслан төрлөө 2025/07/17
Х.Мягмарсүрэн: Аавынхаа нэрийг дуудуулж барилдах сайхан 2025/07/17
"Pop Mart International" компанийн хувьцаа 6.8 хувиар унажээ 2025/07/17
Ирэх есдүгээр сараас хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг худалдаалж эхэлнэ 2025/07/17
Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хаана 2025/07/17