Энэ сарын 22-нд ​Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой тохионо

Б.Нямсүрэн
2025/03/20

Монгол хүн сансарт ниссэний 44 жил ой энэ сарын 22-ны өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү ШУА-ийн Сансар судлалын тасгийн 1977 оны багийн хамт олонд хүндэтгэл илэрхийлэв. Тодруулбал, Монгол Улсын анхны сансрын нисгэгч, “Чингис хаан" одонт Ж.Гүррагчаа,  тухайн үед сонгон шалгаруулалтад тэнцсэн Д.Сайнцог, багийн эмч Л.Лхагва, УИХ-ын гишүүн, Академич Д.Рэгдэл, Сансар судлалын тасгийн дарга н.Лхагважав, нарийн бичиг н.Гантулга, н.Батмөнх зэрэг манай улсын сансрын анхны багтай уулзаж, яамны баримталж буй бодлогын талаар санал солилцож, хүндэтгэл илэрхийлсэн юм.

Тэртээ 40 гаруй жилийн өмнө Монгол Улс ЗХУ-тай хамтран сансарт анх нисгэгчээ илгээсэн бол хоёр дахь сансрын нисгэгч нь хэн байх, түүнийг аль улстай хамтран нисгэх тухай ярьж эхэлсэн. Үүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдэхийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү онцлоод, бид үндэсний хиймэл дагуулыг Франц улстай хамтран хөөргөхөөр бэлтгэж байна. Арав гаруй жилийн турш ярьж буй энэ ажил нь Монгол Улсын харилцаа холбооны бие даасан байдлыг хангах ач холбогдолтой хэмээв. 

Технологийн үсрэнгүй хөгжлийг дагаад сансар судлал, сансрын эдийн засаг гэдэг асуудал урьдынхаас илүү анхаарлын төвд орлоо. Түүний ололт амжилт, хууль эрх зүйн зохицуулалт, дээд хэмжээний уулзалтууд мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Манай улсад Старлинктэй ижил төстэй нам орбитын чиглэлд хиймэл дагуул хөөргөж буй олон улс хамтран ажиллах санал тавьж байгаа. Иймд ЦХИХХЯ-наас Сансрын тухай хуулийн төслийг боловсруулж, ирэх намрын чуулганы үеэр өргөн барихаар бэлтгэхэд ахмадуудын оролцоо чухлыг тус яам мэдээллээ. 

Ж.Гүррагчаа нь 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогдсон юм. Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 6 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 6 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 7 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 8 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 9 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 11 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 11 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 13 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 13 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 14 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 14 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 14 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр