Н.Номтойбаяр: Надад хуулийнханд бөлдөгдүүлсэн зүйл огт байхгүй

Ж.Булганаа
2025/04/10

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор улираан томилохоор шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон 97 гишүүний 83.5 хувь нь дэмжсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас тодрууллаа. Тэрбээр, "Надад хуулийнханд бөлдөгдүүлсэн зүйл огт байхгүй, айгаад байх огтхон ч байхгүй. 2019-2020 онд өөрөө хонгилдуулж байсан хүний хувьд  үнэхээр гомдолтой ханддаг. Адаглаад надаас гэрчийн мэдүүлэг ч аваагүй, нотлох баримтаа шалгуулах боломжийг олгоогүй. 24 цагийн дотор яллах дүгнэлт үйлдээд өмгөөлөгчгүйгээр шүүгээд таслаад явсан. Эцсийн дүндээ дээд шүүх дээр хэрэгсэхгүй болоод бүтэн нэг жил би хилс хэргээр шоронд суусан хүн шүү дээ би. Би гомддог ч гэсэн энэ асуудалд хувь талаасаа хандаж болохгүй. Тэр үүднээс би ерөнхий прокурорыг дэмжиж кноп дарсан. Яагаад гэхээр гишүүд хувийн сэдлээр хандаж болохгүй гэдгийг илэрхийлэх гэж дарсан. Хуулийн өмнө ноён нуруутай байх шаардлага үүсчихээд байна. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой маш олон хэрэг байна. Тухайлбал, Х.Баттулгатай холбоотой ноцтой асуудлууд гарч байна, өөр олон гишүүдэд шууд болон шууд бусаар хэрэг үүсчихсэн явж байна. Дургүй хүрээд байсан юм нь юу гэхээр миний өмнө үг хэлсэн 30 гаруй гишүүд, тэдний зарим нь  "Ахаа намайг бодоорой" гэдэг шиг долоох үг хэлж байгаад дургүй хүрлээ" гэв. 


0
angry
0
care
2
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 1 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 2 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 2 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 3 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 3 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 3 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 19 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 19 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 20 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 21 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 22 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр