АЯЛАЛД ГАРАХАД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ


Зуны зугаатай өдрүүд эхлэсэн. Энэ өдрүүдэд аялалт явахдаа анхаарах зүйлс мөн гаргаж болох алдааг та бүхэнд хүргэх гэж байна.

Бид аялалд явахад бараг л бүх зүйлээ аваад явдаг гэхэд хэлсдэхгүй. Ялангуяа нярай хүүхэдтэй эхчүүд гэрээ нүүлгэхээс наахнуур юм болдог. Тиймээс та бүхэндээ хэрхэн эмх цэгцтэй аялалдаа бэлтгэх, мартаж санах зүйл гаргахгүй нь тулд зөвлөгөө хүргэх гэж байна.

Аялалд гарахад зайлшгүй авч явах зүйлс:

-Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлэгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. (Хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил) гэх мэт.

-Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Мөн бороо, шүүдэрт норохыг магадлалтай. Тиймд ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал шүү.

-Харин нялх хүүхэдтэй явбал аптекуудад чийг татдаггүй, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэрүүд бий. Үүнийг ч мартаж болохгүй.

-Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй.

-Нарны тос, нарны малгай.

-Гол устай газраар явж болох ч хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд цэвэр ус авч явах нь зүйтэй

-Шүдэнз, гар чийдэн.

-Мэдээж өөрёдийн сонсдог сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь хөгжилтэй шүү дээ.

Анхаарах зарим зүйл:

-Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний гаазаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй.

-Мэдээж буулж үдэлсэн газраасаа хөдлөхдөө ард, урд нь тээглэх зүй байгаа хэсгийг шалгах хэрэгтэй.

-Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь та бүхний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай.

-Гол устай газар яваа тохиолдолд хүүдүүдэддээ байнга анхаарлаа хандуулж байх хэрэгтэй.

-Эцэст нь хаана буудаллаж, хаашаа хөдлөх байсан ч байгалийн сайханд хог бүү тариарай.

Аялалд явахдаа бидний гаргадаг 10 алдаа

Бид аялалд гарахдаа чемодан эмэгтэй хүний цүнх жижиг байх тусмаа их зүйл багтаадаг. Мэдээж чемодан дотор маш их зүйл багтааж болдог нь баталгаатай. Харин ихэнх хүмүүс зөвхөн яаж зайгаа ашиглаж, хэрэгцээтэй бүх зүйлээ ганцхан чемоданд хийхийг мэддэггүйд л гол учир нь бий. Тийтээс та доорх аргуудыг ашиглан, гэртээ хоосон ашиглахгүй байгаа чемоданаа хувцасны шүүгээ болгон ашиглаж болно.

-Эвхсэн хувцас

Хувцсаа давхарлаж бус ороож хийвэл хувцас үрчийхгүй, мөн зай хэмнэдэг. Ингэж хийвэл 3 богино өмд, 3 өмд, 3 жинс, 1 банзал, 2 усны хувцас, 3 хоолойтой цамц, 10 бэлтгэлийн хувцас, 5 цамц, 4 даашинз багтана.

-Том хувцас

Вакуум уутыг ашиглан том хувцас, хүүхдийн хувцас, зөөлөн тоглоом, ор дэрний хэрэглэлээ авч явж болох юм. Энэ нь маш их зай хэмнэх юм. Мөн аяллын үеэр бохирдсон хувцсаа хадгалж болох давуу талтай.

-Шүхэр

Та шүхэр авч явах гэж байгаа бол хэрэггүй гэж зөвлөе. Шүхэр их зай эзэлдэг. Харин оронд нь борооны цув авч яваарай. Бүр нэг удаагийн хэд хэдэн цув байвал сайн. Цаг агаар муудсан үед хэрэглээд л хаяад байж болно.

-Гоо сайхны бүтээгдэхүүн

Аялалд явахдаа бүсгүйчүүд маань аль болох их будаг шунх авч явахыг хичээдэг. Гэхдээ том савтай гоо сайхны бүтээгдэхүүн бус аялалд зориулагдсан жижиг савлагаатайг нь авч яваарай.

-Жижиг хувцас

Флаш диск, үсний хавчаар, трико, оймс, нарны шил, нүдний шил зэргийг гутландаа юм уу, жижиг хэтэвчинд хийгээрэй. Харин бөгж, ээмэг зэргээ эмийн хайрцганд хийж болно.

-Хоосон зай

Чемодандаа хоосон зай үлдээвэл хувцас үрчийх болно. Тиймээс зайгаа дүүргэхийн тулд жижиг хувцас хийх юм уу, цаас хумьж хийгээрэй.

-Хэрэгтэй зүйл

Аялалд зөвхөн зайлшгүй шаардлагатай зүйлээ л авч яваарай. Аяллын номыг гар утасныхаа аппликэйшнээр орлуулж, үс хатаагчийг зочид буудлаасаа хэрэглэж болно. Углааш, усны шил, нарны тос, хүүхдийн тоглоом, малгай зэргийг очсон газраасаа худалдаад авч болно.

Аяллын үеэр хэрэгцээтэй зүйлээ бүгдийг нь авч явж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь овор багатай, авсаархан ачаатай байхад л болох учраас та энэ зөвлөгөөг заавал уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 1 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 1 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 2 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 2 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 4 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 5 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 6 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 8 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 8 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 8 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 8 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 9 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 22 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр