СВОП ХЭЛЦЛИЙН ХУГАЦААГ 2020 ОН ХҮРТЭЛ СУНГАВ


Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг сунгах гэрээнд Монголбанк болон БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч нар 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр гарын үсэг зурсан байна. Ингэснээр хоёр орны Төв банк хооронд байгуулсан своп хэлцэл дахин 2020 он хүртэл үргэлжлэхээр боллоо. Своп хэлцлийн гол зорилго нь гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхэд оршино.

Своп хэлцлийг сунгаснаар хоёр улсын Төв банк хоородын хамтын ажиллагаанд чухам алхам болж байна. Түүнчлэн Монгол Улсын худалдааны гол түнш орон болох БНХАУ-ын юанийг Монголбанк түргэн шуурхай бүрдүүлж, валютын захад юанийг түргэн шуурхай нийлүүлэх замаар үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэх үзүүлэх ач холбогдолтой.

Монголбанк БНХАУ-ын Ардын банк хооронд анх 2011 онд 3 жилийн хугацаатай, 5 тэрбум юанийн дүн бүхий своп хэлцлийг байгуулсан байдаг. Энэхүү хэлцлийн дүнг 2012 онд дахин 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 10 тэрбум юань болгосон. Улмаар 2014 онд дахин гурван жилээр сунгаж, дүнгийн хэмжээг 5 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд хүргэсэн юм. Тэгвэл 2014 он байгуулсан своп хэлцлийн хугацаа энэ оны наймдугаар сард дуусахаар байсныг ийнхүү дахин гурван жилээр сунгалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 36 минутын өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 55 минутын өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 1 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 1 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 1 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 17 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 17 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 18 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 19 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 20 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 22 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 22 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр