ТАТВАР НЭМЭГДСЭН Ч ДИЗЕЛИЙН ТҮЛШ, АВТОБЕНЗИНИЙ БОРЛУУЛАЛТЫН ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ


Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор оруулж ирэх дизелийн түлш болон 90 хүртэл октантай автобензиний онцгой албан татварыг тонн тутамд 110 мянган төгрөгөөр, 90 ба түүнээс дээш октантай автобензиний татварыг тонн тутамд 130 мянган төгрөгөөр нэмлээ.

Ингэснээр 90 хүртэл октантай автобензин тонн тутамдаа 160, 90 ба түүнээс дээш октантай нь тонн тутамдаа 180 мянган төгрөг болж байна. Эрээнцав боомтоор оруулж ирэх автобензины тонн тутамд 30 мянга, дизелийн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татвар ногдуулахаар боллоо.

Цаашид автобензин, дизелийн түлшний хангамж, нийлүүлэлт, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах талаар арга хэмжээ авч, хэрэгжилтэд хяналт тавихыг сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгов.

Манай улсын нийт шатахууны 80-90 хувь нь Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор орж ирдэг. Онцгой албан татварыг нэмснээр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд борлуулалтын үнээ нэмэхгүй байх боломжтой гэж Засгийн газар үзлээ.

Тухайлбал АИ-80, АИ-92 автобензин, дизель түлш импортлогчид жижиглэнгийн үнээ өсгөхгүйгээр 0,5-6 хувийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо судалгаа ч гарсан байна. Үүнээс гадна аж ахуйн нэгжүүд ажилдаа менежмент хийж, зардлаа хэмэх замаар цэвэр ашгаа 3-9 хувь хүртэл нэмэх боломжтой гэж тооцжээ.

Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларснаас импортлогч аж ахуйн нэгжүүдийн зардал өсч, жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт орох нөхцөл үүссэн. Иймээс Засгийн газар үнийг тогтвортой байлгах зорилгоор яаралтай арга хэмжээ авч онцгой албан татварын хувь, хэмжээг гурван удаа бууруулсан байсан юм.

Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн учир жижиглэнгийн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулахгүйгээр татварын хувь, хэмжээг нэмэх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 43 минутын өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 51 минутын өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 3 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 4 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ 4 цагийн өмнө
Засгийн газар ээлжит бусаар хуралдана 4 цагийн өмнө
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна 5 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн бороо орно 5 цагийн өмнө
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 21 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 21 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 22 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 22 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа Өчигдөр
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана Өчигдөр
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав Өчигдөр
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа Өчигдөр
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ Өчигдөр