“МИАТ ТӨХК 70 ЖИЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

O.Аззаяа
2026/05/11

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн 70 жилийн ойн баяр энэ оны долоодугаар сарын 7-ны өдөр тохионо. Түүхт ойн хүрээнд тус компани агаарын тээврийн салбарын хөгжил, сорилт, шийдлийг хэлэлцэх “Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол Улсын онцлог, олон улсын туршлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны долоодугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Тус хурлыг МИАТ ТӨХК болон Удирдлагын академи хамтран зохион байгуулах бөгөөд агаарын тээврийн салбарт судалгаа, шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаач, оюутнууд өөрсдийн бүтээл, судалгааны ажлаа танилцуулахын зэрэгцээ салбарын эксперт, мэргэжилтнүүд оролцон туршлага, шинэ санаа, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэх юм байна.

Мөн энэхүү хурал нь салбарын бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгч байгууллагууд, сургалт судалгааны байгууллага, эрдэмтэн судлаачид болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ санаа, шинэ арга зүйг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болох юм. Уг эрдэм шинжилгээний хурал нь агаарын тээвэрлэгчидийн нэрийн өмнөөс зохион байгуулж байгаа анхны тохиолдол бөгөөд цаашид уг хурлыг уламжлал болгон үргэлжлүүлнэ хэмээн зохион байгуулагчид найдаж байна.

Түүнчлэн Агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээнд тулгуурласан шийдвэр гаргах зорилгоор тогтмол уламжлал болгон зохион байгуулагдана хэмээн зохион байгуулагчид найдаж байна. Энэхүү хурал нь агаарын тээвэрлэгч салбарын үйл ажиллагааны асуудлыг шинжлэх ухаанч байдлаар хэрэгжүүлж буй анхдагч тохиолдол болж байна. 

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуйг 2026 оны тавдугаар сарын 25-ны өдрийг хүртэл, бүрэн эхийг зургаадугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс Монгол” ХХК: Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн цалингийн мэдээлэл нь бодит байдалтай нийцэхгүй 1 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт “Hoimor Green Festival” эко-наадам анх удаа болно 4 цагийн өмнө
ICAPP-ийн Удирдах зөвлөлийн 45 дугаар хуралдаан энэ сарын 26-27-нд Улаанбаатар болно 5 цагийн өмнө
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ 5 цагийн өмнө
Турк улсын Онцгой байдлын салбарын техник технологийг нэвтрүүлнэ 9 цагийн өмнө
Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов 9 цагийн өмнө
Чуулган: Өнөөдөр Төрийн нууцын тухай хууль зэрэг 28 асуудал хэлэлцэнэ 9 цагийн өмнө
Өнөөдөр эхлэх элсэлтийн шалгалтын ХУВААРЬ 9 цагийн өмнө
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 9 цагийн өмнө
Танилц: Ахмадуудад хөнгөлөлттэй үйлчлэх амралт, сувиллууд 10 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно 10 цагийн өмнө
Мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн иргэнд 10 жилийн хорих ял оногдуулав Өчигдөр
Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа Өчигдөр
Аймгуудын баяр наадмын тов Өчигдөр
Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтд 19 мянган толгой малыг дархлаажуулжээ Өчигдөр
Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Clean up day mongolia төсөл олон улсын шилдэг шагнал хүртлээ 2026/06/23