Тээврийн цагдаагийн албанаас 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчил илрүүлсэн талаар мэдээллээ.
Эрүүгийн хуулийн 27.10 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан, эсвэл согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Ийм үйлдэл гаргасан этгээдийг жолоодох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах зэрэг шийтгэл оногдуулах боломжтой байдаг. Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна